
УУХ ЗҮЙЛ БУЮУ УМДААНЫ ТУХАЙ ТОВЧХОН - Beverage
Beverage гэдгийг “уух зүйл” хэмээн ойлгож болох бөгөөд beverage-д бидний өдөр тутам хэрэглэдэг уух зүйл уснаас бусад бүх умдаан орох болно. Өөрөөр хэлбэл Beverage хэмээх ойлголтонд-уснаас бусад бүх шингэн уух зүйлсийг оруулж ойлгож болно.
Beverage нь кофе, цай, жүүс, шүүс, сүү, тараг, ундаа, коктейль, согтууруулах үйлчилгээтэй халуун, хүйтэн, шахсан, хөлдөөсөн, буталсан, өтгөрүүлсэн, чихэрлэг, гашуун, хуурай, исгэлэн гээд уснаас бусад бүх төрлийн уух зүйлс болно.
Дэлхийд хэдэн төрлийн уух зүйл байгааг тоолоход бэрх боловч согтууруулах төрлийн болон согтууруулах бодисгүй уух зүйл гэсэн үндсэн 2 ангилдаг.
Хүн төрөлхтний хамгийн түгээмэл хэрэглэгддэг унд бол цай юм. МЭӨ 2737 онд Хятадад үүссэн гэгддэг цай анх эмчилгээний зориулалтаар хүний хэрэглээнд нэвтрүүлж, зарим үед мөнгийг орлож, хамгийн хүндэт хүнд барих идээ болон цайны түүх үргэжилсээр өдгөө 1500 гаруй төрөлтөй цай хүний хамгийн өргөн хэрэглээ болжээ.
Цайны дараа
2. кофе,
3. жүржийн шүүс,
4. шар айраг,
5. хийжүүлсэн ундаа,
6. дарс, архины хэрэглээ дэлхийд тэргүүлдэг.
Цайнаас 3000 жилийн дараа Этиопоос дэлхийд түгсэн кофе хүний хэрэглээнд нэвтэрсэн бол жүржийн хувьд эртнээс хүний хэрэглээ байсан ч жүржийн шүүсийг 17-р зуунаас хүн төрөлхтөнд танилцуулсан гэдэг. Түүнээс өмнө жүржийг ууж болно гэж хэний ч санаанд ороогүй бололтой.
Тэгвэл шар айрагны хувьд жүржийн шүүснээс өмнө хүний хэрэглээ байв. МЭӨ 4000 оны үед эртний Месопотамичуудын өвөг Сумаричууд /МЭӨ 5500-4000/ -ын тосгоны олдвороос сүрлэн аяганаас юм ууж байгаа хүний дүрслэл, Нинкасийгийн шүлгийн хэсгээс олдсон аж. Нинкасий бол домгийн Урук хааны хүү Сумаричуудын шүтээн, шар айрагны бурхан тэнгэр хэмээгддэг. Харин хийжүүлсэн ундааны хувьд хамгийн анх Английн шар айраг үйлдвэрт Жосеф Пристли устай аяганд нүүрстөрөгчийн давхар ислийг нэмснээр хийжүүлсэн ус гаргачихав. Савласан хийжүүлсэн ундааны хувьд 1866 онд худалдаанд гарсан “Vernon's Ginger Ale” хамгийн анхны хийжүүлсэн ундаа байв.
1 хүнд ноогдох:
-цайны хэрэглээгээр Хятад улс,
-кофены хэрэглээгээр Финланд,
-хийжүүлсэн ундааны хэрэглээгээр Мексик,
-согтууруулах ундааны хэрэглээгээр Чех дэлхийд тэргүүлж байна.