Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар байгаа билээ. Тэдгээрийн амжилтын буухиаг үргэлжлүүлж "Андра" агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртсэн юм.
Уг наадмын үеэр түүнд Солонгосын олон ангит кинонд тоглох санал ирсэн бөгөөд он гараад БНСУ-ыг зорихоор болжээ. Тэрээр кино зураг авалт эхлэхээс өмнө Солонгос улсад мэргэжлийн сургалтанд суралцах бөгөөд жилийн дараа киноны зураг авалтаа эхлэх юм байна. “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнийг зохион байгуулагч байгууллагаас түүний бүх зардлыг даахаар болжээ.
Г. Ганаа
Зочин
(112.72.13.219) 2013-12-11 13:20tsarailag l yum mongoliinhoo neriig gargaad tsaasha gadaad huntei suuchihgui l bol
Хариулах
Зочин
(112.72.13.219) 2013-12-11 13:19үнэхээр хөөрхөн охин юмааа
Хариулах