
Элдэвийг сэдэж явдаг дуучин Лэди Гага үе үе сонин янзын үйл хөдлөл хийж олныг шуугиулдаг билээ. Тэгвэл одоо тэрээр гял цал байдлаасаа залхсан бололтой. Зул сарын баяр болохоос өмнө дуучин бүсгүй гацуур модоо чимэглэхийн оронд нэн түрүүнд өөрийгөө гоёж гоодохоор шийджээ. Саяхан тэрээр олны өмнө толгойдоо малгайны оронд жижиг хэмжээний гацуур мод тохчихсон гарч ирэв.
Мөн үсээ тод ногоон өнгийн хиймэл үсээр далдалжээ. Дээр нь оготор атлаа хэлхгэр улаан өнгийн мөрөвчтэй богино өмд өмссөн нь Санта Клаусын өмсгөл юм уу, түүний бэлэгний уутыг санагдуулах ёстой байсан болов уу. Тэгэхээр Леди Гага шүтэн бишрэгчиддээ өөрийгөө тэдэнд өгч байгаа хамгийн гоёмсог бэлэг мэтээр харагдуулахыг хүссэн байж магад. Түүний энэ сонин янзын өмсгөлийг дуучин Майли Сайрус эрс шүүмжилсэн бөгөөд “Солиотой амьтан” гэж твиттер хуудаснаа бичжээ.
Г. Ганаа