Харвалтын дараах сэргээн засах эмчилгээг хэдийд эхэлбэл зохих вэ?

Twitter Print
2023 оны 02-р сар 12-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ-ын мэдээгээр тархины харвалт нь нас баралтын 3 дахь, насанд хүрсэн хүний чадвар алдагдлын шалтгааны 1-р байрыг эзэлж байна.

•Жилд 780 000 хүн өвддөгөөс 600 000 нь шинэ, 180 000 давтан харвадаг.

•2005 оны байдлаар тархинд харвалттай 5,8 сая хүн амьдарч байна, тэгвэл энэ тоо өдгөө 1,5 дахин ихэссэн байна.

•Сэргээн засах эмчилгээний дүнд нийт тархинд харвалт өгсөн хүмүүсийн 15-30% нь үйл ажиллагааны хувьд бие даасан болж, 40-50% нь ямар нэг хэмжээгээр чадвар алдагдалтай, 15-30% нь байнгын чадвар алдагдалтай болдог.

•Тархины харвалтын дараах эдгэрэх явц нь эмэн эмчилгээ, аяндаа эдгэрэх, сэргээн засах эмчилгээ болон нийгмийн харилцаанд эргэж орох гэсэн чиглэлээр явагддаг. Учир нь хувь хүн бүрт эдгэрэх явц харилцан адилгүй явагдах бөгөөд сэргээн засах эмчилгээний цогц тусламж үйлчилгээ шаардлагатай байдаг.

Сэргээн засах эмчилгээ нь харвасны дараах эхний цаг минутаас эхлэнэ.

Гэмтсэн тархины мэдрэлийн эд эсүүд өөрийгөө эргэн сэргээх чадварыг агуулж байдаг бөгөөд үр дүнтэй сэргээн засалт явуулснаар тэр чадварыг нь сэдээж хөдөлгөөний үйл ажиллагааг сайжруулдаг.

Тархины харвалтын дараа харьцангуй эрт үеэс эхлүүлсэн сэргээн засалтаар идэвхижиж, эргэн сэргэх үр дүнд хүргэдэг байна. Үр дүнтэй сэргээн засалтыг ийнхүү эрт үед эхлүүлэх нь зайлшгүй шаардлагатай бөгөөд хэрэв ингэж эхлүүлж чадахгүй бол харвалтын дараа шинээр сөрөг үр дагаварууд гарч ирдэг.

Харвалтын дараа тархины эсийн эргэн сэргэх чадварыг нэмэгдүүлдэг бөгөөд алхах, тэнцвэр, хөдөлгөөний чадварыг сайжруулах эмчилгээ болон булчингийн хүчийг нэмэгдүүлэх эмчилгээ, дасгал хөдөлгөөний хамтаар хэрэглэснээр харвалтын дараах өвчтний биеийн байдлыг 30-40%-иар нэмэгдүүлэх боломжтой юм. 

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.