
Омега-3-ын дутагдал биенд яаж илэрдэг вэ?
1. Арьcны эмзэгшил, хуурайшилт
Хэрэв таны биед Омега-3 өөх тос дутагдаж байвал таны арьсанд хамгийн түрүүнд анзаарагддаг. Жишээлбэл, мэдрэмтгий, хуурай арьс, тэр ч байтугай батга ихсэх нь зарим хүмүүст Омега-3 дутагдлын шинж тэмдэг байж болно.
2. Сэтгэлийн хямрал
Омега-3 өөх тос нь тархины чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд мэдрэлийн хамгаалалтын болон үрэвслийн эсрэг нөлөөтэй байдаг
3. Нүд хуурайших
Омега-3 өөх тос нь нүдний эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг, тэр дундаа нүдний чийгийг хадгалах, нулимсны үйлдвэрлэлийг бий болгоход тусалдаг.
4. Үе мөчний өвдөлт, хөшүүн байдал
Нас ахих тусам үе мөч өвдөх, хөших нь элбэг болдог. Зарим судалгаагаар Омега-3 бэлдмэл хэрэглэх нь үе мөчний өвдөлтийг бууруулж, атгах хүчийг нэмэгдүүлэхэд тусалдаг болохыг тогтоожээ.
5. Үс өнгөө алдах, унах
Омега-3 өөх тос нь арьсны чийгийг хадгалахад тусалдаг шиг таны үсийг эрүүл байлгахад тусалдаг. Үсний бүтэц, бүрэн бүтэн байдал, нягтралын өөрчлөлт нь Омега-3-ийн түвшин бага байгааг илтгэнэ.
Омега-3-ын ашиг тус:
Эрүүл зүрхийг дэмжих
Тархины эрүүл мэндийг дэмжих
Эрүүл харааг дэмжих
Мэдрэлийн системийг эрүүл байлгахад тусална.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.