“Монгол”, “монголоид”, “монголизм” гэдэг үгс Оксфордын толь бичгээс хасагдана

Twitter Print
2021 оны 02-р сар 04-нд 12:18 цагт
Мэдээний зураг,

Оксфордын их сургуулиас хэвлэн гаргадаг Англи хэл ахисан түвшинд сурагцагчдын толь бичгээс “монгол”, “монголоид”, “монголизм” гэдэг үгсийн дауны хам шинж буюу удамшлын гажигтай, усан тэнэг гэсэн доромж утгатай тайлбарыг хасахаар болжээ. Энэ тухай тус сургуулийн хэвлэлийн албанаас “Монгол Тодотгол” ТББ-д албан ёсоор мэдэгдсэн байна.

Тодруулбал, “Формула 1” уралдааны үеэр тамирчин Макс Верстаппены өөр нэг жолоочийг “монгол” гэж хараасан байна. Иймд “Монгол Тодотгол” ТББ байгууллагаас өнгөрсөн сарын 24-нд тохиосон Дэлхийн боловсролын өдрөөр уг үгийг толь бичгээс хасах хүсэлт бүхий захидал хүргүүлжээ. Тухайн үед зарим хүн oлон нийтийн сүлжээгээр толь бичигт байдаг тул уг үгийг хэрэглэж болно гэсэн агуулгатай материал нийтэлсэн байна.

Оксфордын их сургуулиас энэ сарын 2-нд албан ёсоор хариу ирүүлсэн бөгөөд дээрх үгсийн доромж утгатай тайлбарыг дахин шалгасны үндсэн дээр тус толь бичигт хэвлэхээ болих шийдвэр гаргаснаа дурджээ. Оксфордын их сургуулиас гаргаж байгаа Англи хэл ахисан түвшинд сурагцагчдын толь бичиг нь дэлхий даяар номын сан, сургуулиудад өргөн хэрэглэгддэг толь бичиг юм. Оксфордын толь бичгүүдийг албан ёсоор Аpple, Google зэрэг компани цахим орчинд хамгийн их хэрэглэдэг байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.