Оросын рублийг яаж тэмдэглэдгийг та мэдэх үү ?

Twitter Print
2019 оны 06-р сар 02-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Төв банк үндэсний мөнгөн дэвсгэрт болох рублийн шинэ тэмдэглэгээний загварыг 2013 оны 12-р сард баталсан байна. Энэ үеэс рублийг кирилл "Р" үсэгний шилбэний дундуур, хөндлөн тэгш, нэг зураастайгаар тэмдэглэх болсон юм.

Тус банкны Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Эльвира Набиуллина уг тэмдэглэгээг "үндэсний валютын статусыг бэхжүүлэх" ач холбогдолтой хэмээн онцолсон байдаг. Ийм тэмдэглэгээ шинээр бий болгох бодитой шаардлагын дагуу санал асуулгад оролцсон 280 мянган хүн уг тэмдэглэгээг дэмжсэнээр рублийг ийнхүү албан ёсоор тэмдэглэх болсон юм. 

Image result for рубль

90-ээд оны дунд үеэс Оросын рублийг АНУ-ын доллар, Британий фунт стерлингийн нэгэн адил олон улсад таних тэмдэглэгээтэй болох санал тавигдаж ирсэн бөгөөд евро хэрэглэх болсон цаг үед улам илүү бодит шаардлага гарч байжээ. Харин 2006 онд гарсан Холбооны хуулинд ОХУ-ын Төв банк Оросын мөнгөн дэвсгэртийг төлөөлөх график тэмдэглэгээ хийх (рублийн символ) заалт оруулсан аж. Уг хуулийн заалт ийнхүү 2013 онд хэрэгжиж, рубль таних тэмдэгтэй болсон байна.

Image result for рубль

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.