Хүзүүний өвдөлт үүсгэж байгаа өвчнүүдийн ялгаа

Twitter Print
2022 оны 12-р сар 05-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

Хүзүүний өвдөлт үүсгэж байгаа өвчнүүдийн ялгааг товч тайлбарлая.

Булчин чангарах - Эвгүй байрлалд, тухайлбал хэт удаан бөхийж тонгойж суух, эвгүй дэрэн дээр хүзүүгээ хэт унжуулж эсвэл өргөж удаан хэвтсэн үед хүзүүг цэх байлгах гэж булчин хэт чангарна. Булчин суллах бариа хийлгэж болно. Заримдаа огцом эвгүй хөдөлгөөн хийхэд булчин чангарна.

Хүзүүний шохойжилт - Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг, хүзүүний хөдөлгөөн хийдэггүй эсвэл бага хийдэг хүмүүст урт хугацааны турш булчин чангарч, хүзүүний нугалмуудыг шахаж байсаар хүзүүний нугалмуудын хооронд орших зөөлөн эд шохойжиж хатуурснаас уян хатан чанараа алдах үйл явц юм. Бариа хийлгэж булчин суллахаас гадна үёний цусан хангамжыг сайжруулах эмчилгээ, хөдөлгөөн засал хавсруулан хийх ёстой.

Хүзүүний хэвийн хэлбэр алдагдах - гэмтэл, ажил амьдралын буруу дадал, хэт хөдөлгөөнгүй байдал зэрэг олон шалтгаанаар хүзүүний хэвийн хотгор арилах ,тэгшрэх, хэт хотойх, эсрэг тийшээ хотойлт үүсэх, мурийх зэрэг өөрчлөлт үүсдэг. Бариа хийлгэж булчин суллахаас гадна тусгай техникүүдийг ашиглан зөв хэлбэрт нь оруулах засал хийх, нуруу засалч эмчийн удирдлагаар ивээс эмчилгээ хийх ёстой. Ийм өөрчлөлтүүдийг дан бариагаар засах боломжгүй.

Цүлхийлт үүсэх - Хүзүүний дээрх өөрчлөлтүүд улам хүндэрснээс үе хоорондын жийргэвч шахагдан цүлхийж нугаснаас нугалам бүрийн хоорондоос хоёр тийш салаалан гардаг захын мэдрэлүүдийг зарим үед нугасыг дардаг.

Их хүнд буюу нугас дарагдах аюултай тулгарсан, өөрөөр хэлбэл цүлхийлтийн улмаас нугас дарагдсанаас 4 мөч саажилт аюул үүссэн үед яаралтай хагалгаанд орох шаардлагатай. Мэс заслын эмч сэргээн үүсэх эмчилгээ зөвлөсөн бол захын мэдрэл дарагдсан ч нугас дарагдах аюулгүй гэж үзэж бариа, уламжлалт ба сэргээн засах эмчилгээ хийлгэхээс гадна хүзүүний цүлхийлт үүсгэж байгаа гол шалтгаан болсон хэлбэрийн өөрчлөлтүүдийг хэвийн болтол нь нуруу нугалмын засалч мэргэшсэн эмчээр засуулах, амьдралын буруу дадал хэвшлээ өөрчлөхөд суралцах шаардлагатай.

Хүзүүний 5-7 нугалмуудын түвшинд мэдрэл дарагдсан үед гар дагаж өвдөх, бадайрах шинж илэрдэг.

Бэханзэ эмнэлэг

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочинzochin

      (124.158.73.3) 2014-01-29 11:03
      • 0
      • 0

      Ichinnorovoo joohon yumnii toloo ailiin haalganii zavsraar heruul sonsdog huuhed shig heruul buu sons,Hunii erhiig ulandaa gishgeed baigaa SHUUH,TSAGDAA geed buruu shiidver gargaad baigaa,20 jiliin yaliig zahialgaar hund hucheer tulgaj amidiin hagatsald oruulaad baigaa geed zondoon tom olon tumeniig doromjilson shiidver gargasan humuustei uulzaj uchir shaltgaaniig ch tailbarjahiin toloo yavaachee.Naad avgai nohor hoorondoo yah ni bidend sonin bish...

      Хариулах