
Өнгөрсөн долоо хоногт Азербайжаны зэвсэгт хүчин салан тусгаарлаад байсан Уулын Карабахын бүс нутгийг эргүүлэн хяналтандаа авсантай холбоотойгоор тус бүс нутгийн хүн амын дийлэнх хувийг эзэлдэг арменичууд хөрш Армени руу олноороо дүрвэж эхэлжээ.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Уулын Карабах улсын удирдлагууд тус бүс нутагт амьдардаг 120 мянган арменичууд хавчлага, дарамт, ялгаварлан гадуурхалтаас айн Азербайжан улсын нэг хэсэг болохыг хүсэхгүй байгаа тухай мэдэгджээ.
Хувийн унаатай иргэд хэдийн Лачины гарцаар Армени руу хөдөлж эхэлсэн ба орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагийн оройны 10 цагийн байдлаар Арменийн хилээр Уулын Карабахын 1050 хүн орж ирсэн тухай Ройтерс онцолжээ.
Армени, Азербайжан 2 улсын газар нутгийн маргаан сүүлийн 30 гаруй жил үргэлжилж байгаа ба 2000 онд болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр Азербайжан Уулын Карабахыг тойрсон газар нутгийг хяналтандаа авч чадсан юм.
Арменийн эрх баригчид Азербайжаны цэргийн ажиллагаанаас болж орон гэргүй болсон мөн Уулын Карабахд үлдэхийг хүсэхгүй байгаа арменичууддаа оросын энхийг сахиулагчдын тусламжтай Армени руу дүрвэхэд нь тусална гэдгээ мэдэгджээ.
Өнгөрсөн бямба гарагт Ереван Уулын Карабахд ОХУ-аас 150 тонн хүмүүнлэгийн ачаа, Олон Улсын Улаан Загалмай нийгэмлэгээс 65 тонн гурил буусан тухай мэдээлжээ.
Арменид Уулын Карабахаас ирэх хүмүүст зориулж эхний ээлжинд 40 мянган хүнийг байрлуулах байр бэлдсэн байна.
Азербайжаны нийт хүн амынх нь дийлэнх нь Исламын шашин шүтдэг бол Арменичуудын дийлэнх нь христийн шашин шүтдэг ба Баку арменичуудыг Уулын Карабахаас явахад саад болохгүй гэдгээ мэдэгджээ.
Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян ОХУ-ыг Уулын Карабах дарь арменичуудыг хангалттай хамгаалж чадаагүй хэмээн буруушааж, Ереван Москватай тогтоосон харилцаагаа дахин авч үзнэ гэжээ.
Тэрээр Арменийн зарим түнш улс орнууд Арменитай хийсэн гэрээ хэлэлцээрийнхээ үүргээ умартаж, дипломат болон улс хоорондын харилцааны бүх норм, ёс зүйг зөрчин, Армени улсын гадаадын төдийгүй дотоодын тогтвортой байдлыг эрсдэлд оруулж, Армени улсын батлан хамгаалах салбарын алдаа дутагдлыг ил болгохыг ихээр чармайж байна хэмээн онцолсон бол Москва Уулын Карабахд үүссэн нөхцөл байдалд Н. Пашинян өөрөө буруутай хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.21.115.146) 2023-09-25 13:41Гүй саяхан энэ Армян чинь ОХУ-н тээврийн хэрэгслүүдийг хилээрээ оруулахгүй, ер нь ОХУ-тай аливаа харилцаагаа хумьж байгаа гээд мэдэгдээд байгаагүй билүү. Тэгсэн одоо эргээд цэргийн тусламж хүсээд, сайн тусалсангүй гэж буруутгаад, мөн ч хөгжилтэй юм болж бна даа
Хариулах
Зочин
(202.179.31.73) 2019-11-20 11:11Гадаадад суух элчин сайд, консул гэгч уг нь төр улсаа төлөөлөх чухал алба байлтай одоо бол зүгээр л улс төрчидийн ах нар ураг саданг шингээдэг бэлэг болжээ. Хүрэлбаатарын ах, Батзандангийн ах гэх мэтээр....
Хариулах
Irgen
(107.72.164.55) 2019-11-19 15:48Dendej bnaa livarchinguud manangiin luivarchidaa shoring n hiihgyi byr oogshyylchih umaa
Хариулах
Irgen
(107.72.164.55) 2019-11-19 15:48Dendej bnaa livarchinguud manangiin luivarchidaa shoring n hiihgyi byr oogshyylchih umaa
Хариулах