
Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ-223 дугаартай МИАТ ТӨХК-ийн онгоц өнөөдөр /2019.11.21/ өглөө "Чингис хаан" нисэх буудлаас хөөрөөд удалгүй эргэж буулт хийсэн билээ.
Онгоцны дугуйн хэсэгт техникийн үзлэг хийн аюулгүй байдлыг хангаж, 13:43 минутад Бээжингийн чиглэлд хөөрсөн талаар МИАТ компаниас мэдээллээ. Тус агаарын хөлөг нь “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас өнөөдөр 08:01 цагт хөөрсний дараа онгоцны техникийн үзлэг газарт хийх шаардлага гарсан тул тус нисэх буудалд 08:42 цагт эргэж газардсан. Түүнээс хойш 11:00 цагт хөөрөхөөр төлөвлөсөн ч онгоц эргэж газардсанаас хойш ийнхүү 5 цаг саатсаны дараа хөөрчээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.