Тува улсад Монгол банхарын үүлдэрийг хамгаалах төсөл хэрэгжиж байна

Twitter Print
2015 оны 08-р сар 18-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын «Моген-Бурен» төрийн байгууллага  “Монгол банхар” өсгөн үржүүлэх аж ахуй байгуулжээ.

Бүгд Найрамдах Тува улсын тэргүүн Шолбан Кара-оол өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол цусны хоточ нохойн үүлдэрийг хамгаалан өсгөн үржүүлэх төсөл санаачилсаны дагуу Монгун-Тайгын районы нэгэн оршин суугч банхарын гурван гөлөг тус аж ахуйд өгсөн байна.

Тува улсын тэргүүн эрдэмтдэд хандаж тус улсын Хөдөө аж ахуйн Яамны мэргэжилтнүүдтэй хамтран үндэсний энэ гайхамшигт нохойн үүлдэрийг хамгаалах шинжлэх ухааны болоод эдийн засгийн үндэслэлтэй төсөл боловсруулах үүрэг өгсөн байна. Уг төслийн нэг зорилго Монгол банхарын байгалийн төрхийг дахин бий болгоход оршиж байгаа бөгөөд тус улсын мал аж ахуйн хэрэгцээнд малчдын үнэнч туслах болгоход чиглэгдэж байгаа аж.

Банхар нохойн үүлдэрийг Тувачууд “Тува овчарка” хэмээн нэрлэж байгаа хэдий ч энэ нь Монгол хотны нохой болох банхарын хольцгүй цэвэр үүлдэр байгаа нь тодорхой.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.