Умард Солонгос дэлхийд тэргүүлэх ашигт малтмалтай

Twitter Print
2013 оны 12-р сар 12-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

Австралийн “SRE Minerals" компани дэлхийн хамгийн томд тооцогдох газрын ховор элементийн орд газар БНАСАУ-д байгаа гэж мэдэгджээ. Пхеньян хотоос баруун хойш150 км зайд оршдог уг орд газарт хэдэн их наяд доллароор үнэлэгдэх баялаг байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, нийт ашигт малтмалын хэмжээ зургаан тэрбум тонн байгаагийн 216 сая 200 мянган тонн нь газрын ховор элемент агуулж байгаа юм. “SRE Minerals" компани БНАСАУ-ын Байгалийн баялаг, Гадаад худалдааны компанитай хамтран “Pacific Century Rare Earth Mineral Limited” хамтарсан компани байгуулсан байгаа бөгөөд 25 жилийн хугацаанд уг орд газрыг ашиглах эрх авчээ. Түүнчлэн гэрээнд зааснаар ашиглалтын хугацааг дахин 25 жилээр сунгах боломжтой бөгөөд БНАСАУ газрын ховор элемент боловсруулах үйлдвэр барих онцгой эрхийг “SRE Minerals" компанид олгосон байна.

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.