Согтуугаар машин жолоодож, бага насны хоёр хүүхдээ хүнд гэмтээлээ

Twitter Print
2020 оны 05-р сар 30-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас хамт зорчиж явсан 2, 5 насны хоёр хүүхдээ хүнд бэртээсэн хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтээр Партизан явах замд Субару Импреза загварын тээврийн хэрэгсэл замын чиглүүлэгч бетон шон мөргөж онхолдсон байна.

Тухайн автомашины жолооч Д нь 1.26% согтолттой байсан бөгөөд хамт зорчиж явсан түүний 2-5 насны хоёр хүүхэд цонхоор шидэгдэн хүнд бэртгэж ГССҮТ-д хүргэгджээ. 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхын зэрэгцээ хурд хэтрүүлэхгүй, замын хөдөлгөөний дүрмийг чанд сахихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.