Монголын тэшүүрчид Канадын зорилоо

Twitter Print
2021 оны 12-р сар 07-нд 09:35 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Юта мужийн Солт Лэйк хотноо Олон улсын тэшүүрийн холбооны (ISU) Дэлхийн цомын тэмцээний энэ улирлын гурав дахь гараа энэ сарын 3-5-нд болж өндөрлөлөө. 

"Бээжин -2022"  өвлийн олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 36 орны эрэгтэй 187, эмэгтэй 127 тэшүүрчин хурдаа сорьсны дотор  манай хоёр "ган хөлөгтөн" байлаа.
Эрэгтэй бөөн гараанд Ялалтын  Зоригтбаатар масс гарааны хоёрдахь хагасшигшээд уралдаж 7:07.490 амжилтаар ( 17 оноо ) 24 дүгээрт (25) бичигдлээ. Дэлхийн цомын гурван гарааны дараах оноогоор тэрбээр 34 оноотой( 2 гараанд л оролцсон) 53 тамирчнаас 44 дүгээрт бичигдэж байна.
Эмэгтэй  бөөн гараанд Алтан-очирын Зул( 26 нас) 7:29.560 амжилтаар хагасшигшээ хэсэгтээ 19(21)дүгээр байрт бичигдэж, 22 оноо авлаа. Дэлхийн цомын нийлбэр дүнгээр А.Зул 46 оноотойгоор 41 тамирчнаас 33 дугаарт эрэмбэлэгдэж байна. Манай хоёр тэшүүрчин дэлхийн цомын гурван гараанаас хоёрт нь оролцсон бөгөөд одоо Канадын Калгарид болох Дэлхийн цомын дөрөв дэх гараанд оролцохоор "Агч модны орныг" зорилоо.

Ц.Энхтүвшин, "Таван цагариг"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.94) 2013-12-13 08:27
      • 0
      • 0

      Sain baina. Ichinnorov huulichid bayarlalaa. Uul ni mundag heltei ustai, olon ulsyn huulich hun ter Malaysid nas barsan ohiny hergiig neg barij avaad hunii naimaany araas neg zorig gargaad oroodohvol ih yum hiih hun dee gej bi boddog yum.

      Хариулах