Монгол бөхийн барилдааныг цэгцлэх тухай санал

Twitter Print
2022 оны 08-р сар 07-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

МОНГОЛ БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЦЭГЦЛЭХ ТУХАЙ САНАЛ

1. АМ АВАЛГҮЙГЭЭР БҮХ ДАВААНД ЦОЛНЫ ЭРЭМБЭЭР НУГАЛЖ ОНООЛТООР БАРИЛДУУЛАХ;

Ингэснээр

1.1. Тунаанаас гаргах, ачийг хариулах, ах дүүс, найз нөхөд, шавиа дэмжих гэх мэтээр тохиролцон, хуурамчаар барилдах замыг хаана.

1.2. Нутгархаад, гал, дэвжээгээрээ үгсэн тохироод, найз нар хамтраад нэгнийгээ шударга бусаар дэмжиж цолыг нь үнэн чанартаа зохиомлоор ахиулдаг явдлыг зогсооно.

1.3. Мөнгөөр даваа худалдан авах “начны найраа” гэх мэт башир аргыг таягдан хаяна.

1.4. Бусад ямар ч оронд, олон улсын, дэлхийн, Олимпийн ямар ч төрлийн тэмцээнд барилдах бөхөө өөрөө сонгодог ёс байхгүй тул хэдийбээр Монголчуудад уламжлал болсон ч гэсэн агуулга нь одоо цагт улам шудрага бус болж байгаа энэ аргыг хална.

1.5. “Олон ардын өмнө хүчийг үзэн барилдья” гэвээ гэж цоллуулан зарлуулснаа барилдах ч үгүй тахимаа өгөх нь утгагүй, зохисгүй байдгийг болиулна.

1.6. Гурав, Тав, Долоогийн даваанд эхний дөрвөн тэргүүн бөхийг уламжлал ёсоор цоллон, оноолт таарсан бөхтэй хүчийг үзэн барилдъя гэвээ хэмээн дуудна.

1.7. Бөхчүүдийг аль аймгийн, аль сумын уугуул, ямар дэвжээний бөх гэдгийг л зарлан дуудах, ямар нэг компаний, цэргийн ангийн бөх гэх мэтээр зарлахыг болиулах болно.

1.8. Бүх давааны барилдаан болгон нэн сонирхолтой, ёстой л “гал гарсан”, “үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн” үзүүштэй цэнгүүн болно.

2. ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД ТЭГШ, ТЭГШ БУС ОЙ ГЭЖ ЯЛГАЛГҮЙГЭЭР ЖИЛ БҮР 512 БӨХ БАРИЛДУУЛАХ;

Ингэснээр :

2.1. Чанаргүй олон цолтон төрөх, төрүүлэх замыг хаана.

2.2. Жил бүрийн наадмын, ялангуяа 1024 бөх барилдах тохиолдолд Нэгийн давааны дундаас Гуравын давааг дуустал Цэнгэлдэх хүрээлэн бараг л хоосон байдаг нь барилдаан сонирхолгүй байгааг харуулж байгаа тул жил бүр 512 бөх барилдуулах нь ард олноо цэнгүүлэх Төрийн наадмын үндсэн зорилгод нийцэх болно.

2.3. Барилдах бөхийн тоо 512-т эс хүрвээс дээд зиндааны цолтнуудаас эрэмбэлэн гоц мөргүүлэх аргаар Хоёрын даваанд тэгш тоотой болгоно.

3. ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД НЭГ УДАА ТҮРҮҮЛЖ АРСЛАН, ХОЁР УДАА ТҮРҮҮЛЖ АВАРГА ЦОЛ ХҮРТЭХ;

Ингэснээр :

3.1. Нэг жилийн наадамд олон цол алгасан Арслан, Аварга болдог явдлыг нэг мөр болгон цэгцлэнэ.

3.2. Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Арслан, түрүүлээгүй Арслан, хоёр түрүүлсэн Аварга, нэг түрүүлсэн аварга гэх мэтээр маргалдаж эрэмбэ булаацалдах таагүй явдлыг нэг мөр болгон журамлана.

3.3. Үндэсний их баяр наадамд хэдэн удаа ч үзүүрлэсэн байг, түрүүлээгүй л бол Арслан цол олгодоггүй байхаар цэгцлэнэ.

3.4. Харин цолны уламжлалт чимгийг оновчтойгоор шинэлээд олгоно.Тухайн бөхийн чансаа нь хүртсэн цол, цолны чимгээр илэрхийлэгдэх болно.

3.5. Нэгэнт зарлигаар өмнө нь олгосон цолыг хөндөлгүй хэвээр үлдээнэ. Харин цолны нь чимгийг шинэ журамд нийцүүлнэ.

3.6. Бөхчүүдийг эрэмбэлэхэд цол, чимгийг хүртсэн дэс дараалалыг зөвхөн баримтлана.

3.7. Үндэсний Их баяр наадмаас бусад ямар ч тохиолдолд улсын цол үл олгоно. Харин Үндэсний Их баяр наадмаас бусад тохиолдолд цолны чимэг нэмэх эсэхийг Цэцдийн Зөвлөл тухай бүр хянан шийдвэрлэж зарлана.

4. НААДАМД БАРИЛДАХ БӨХӨӨС БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ АВАХ;

Ингэснээр :

4.1. Түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдэд олгох мөнгөн шагналын санг бүрдүүлнэ. Шагналын сангийн 50 хувийг тухайн жилийн түрүү, үзүүр, их шөвгийн бөхчүүдэд олгох бөгөөд үлдсэн мөнгийг Монголын Үндэсний Бөхийн Холбооны санд шилжүүлнэ.

4.2. Улсын аваргуудаас бүртгэлийн хураамж авахгүй.

4.3. Улсын төсвөөс гарах зардлыг хэмнэх болно. Харин баяр наадмын комисс тухайн бөхийн шагналтай дүйцэх хэмжээний мөнгийг нэмэж олгоно.

4.4. Энэ асуудлыг Монголын Үндэсний Бөхийн Холбооны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

5. МҮБХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ НЬ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД ШӨВГӨРСӨН БҮХ БӨХЧҮҮДЭЭС БҮРДЭЖ БАЙХ;

Ингэснээр :

5.1. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн жил бүр зохих хэмжээгээр өөрчлөгдөх болно.

5.2. МҮБХ – ны тэргүүнийг 5 жилийн хугацаатайгаар нэг удаа л сонгон ажиллуулна. Тэрээр Удирдах Зөвлөлийг тэргүүлнэ. Түүнийг Их эеийн хуралдаанаар санал хурааж сонгоно. Бөхийн дэвжээнүүд МҮБХ-ны тэргүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.

5.3. МҮБХ, Удирдах Зөвлөлийн ажилд зөвлөлгөө өгөх үндсэн үүрэг бүхий Цэцдийн Зөвлөл ажиллана. Энэ Зөвлөлийн бүрэлдэхүүнд улсын 5 аварга, 5 арслан, 5 гарьд, 5 заан, 5 харцага, 5 начин, аймгийн 5 хурц арслан эрэмбээрээ орно. Мөн бөх судлаач, эрдэмтдээс бүтээлээрээ эрэмбэлэгдэн 10 зүтгэлтэн орно.

5.4. Зөвлөлүүдийн хуралд хэлэлцсэн асуудлаар шийдвэр гаргахад саналын тоо тэнцэх нөхцөлд хамгийн ахмад Улсын аваргын саналаар шийдвэрлэнэ.

5.5. Их эеийн хуралд хоёр Зөвлөлийн гишүүдээс гадна улсын 5 засуул, гарын 5 даа, хөлийн 5 цэц ажилласан жилийн эрэмбээр, Үндэсний Их баяр наадамд сүүлийн 5 жилд бөх нь түрүүлсэн дэвжээний тэргүүн, ерөнхий дасгалжуулагч нар оролцоно.

5.6. Энэхүү журмыг Их эеийг зарлан хуралдуулж эцэслэн боловсруулах бөгөөд тохиролцсон журмыг холбогдох яамны сайдын тушаалаар батламжлана.

Дипломатч Ж.Чойнхор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (129.205.124.221) 2022-08-08 14:37
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах