Согтуу хөгжимчний дүрд тоглох нь түүний өнгөрсөн үеийн дурсамжийг сануулж байв

Twitter Print
2022 оны 10-р сар 13-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

БРАДЛЕЙ КУПЕР...

Брадлей багадаа ээжтэйгээ их ойрхон өсчээ. Ээжид нь таалагддагбайсан учир ургуулсан урт үс нь түүнийг охин шиг гэж үе тэнгийнхэн нь шоолоход хүргэдэг байв.

Брадлей Японд очиж нинжа болохыг хүсдэг байжээ. Сагс тоглох, хоол хийх дуртай нэгэн байлаа.

Тэднийх нэгэн кинотеатрын хажууд амьдардаг байв. Аавтайгаа хамт сонгодог кино үзэхэд олон цагийг зарцуулдаг байв. “Заан хүн” киног аав нь анх үзүүлснээр Брадлей кино жүжигчин болох хүсэл нь ундарч эхэлсэн байна.

Нью-Йорк хотын Драмын сургуульд сурахын тулд тэрээр 70 мянган долларын зээл авчээ. Оройн цагаар хаалгач хийн амьжиргаагаа залгуулдаг байв. Магистрын дипломын жүжиглэлт дээрээ “Заан хүн” зохиолын хэсгээс үзүүлсэн байна.

Төд удалгүй ТВ-ийн “Alias” шоунд дүр авсандаа баярласан Брадлей хамаг зүйлээ хаман Лос Анжелс хот руу нүүв. Цаг хугацааны явцад түүний дүрийн цаг багасч байсан нь түүний бухидлыг төрүүлж байлаа. Тэр үед Брадлей хэнд ч мэдэгдэхгүйгээр өөрийн архи, хар тамхины донтойгоо тэмцэж байсан юм. Хүмүүсийн бүх зөвлөгөөнөөс зөрж тэрээр шоунаас гарах хүсэлтээ өгчээ. Карьерийн бүтэлгүйтэл, архи тамхины донтолт нь түүнийг амиа егүүтгэх талаар бодоход хүргэж байв.

Нэг шөнө тэрээр хэтэрхий согтсон байх үедээ цемент мөргөн унаж толгойгоо хагалжээ. Эмнэлэгт хүргэгдсэн тэр үедээ, уулын уруу уруудаж яваагаа ухамсарласан Брадлей өөрийн амьдралаа өөрчлөхөөр шийдсэн байна. Архийг хаяхаар шийдэх үедээ тэрээр 29 настай байв.

Нөхцөл байдал яваандаа сайжирч “Шарталт” киноны дүрийг авч чадсанаар түүний хувьд эргэлт болсон байна. Уг кино амжилтанд хүрч дэлхийн дэлгэцнээс 467 сая ам долларын орлого олсон байдаг. Нийт 3 цувралаас 1.4 тэрбум ам доллар олсон юм.

Аав нь нас барсны дараа хоёр биедээ тус дэм болохоор ээж дээрээ нүүж очсон юм.

Брадлей анхны найруулагчийн ажлаа “A Star Is Born” киногоор эхлүүлж Лади Гага-тай хамт тоглосон юм. Согтуу хөгжимчний дүрд тоглох нь түүний өнгөрсөн үеийн чөтгөрийн дурсамжийг сануулж ихэд хэцүү байсан бөгөөд олон шөнийг нойргүй өнгөрөөсөн байна. Гэвч тэр тэвчсэн бөгөөд уг кино нь арилжааны томоохон амжилтыг авчирсан юм. (36 саяаар бүтэж 436 сая долларын орлого оруулсан). Өнөөдөр 100 гаруй сая долларын хөрөнгөтэй Холливудын нэрт жүжигчдийн нэг Брадлей Купер өөрийн амжилтаа архи, хар тамхийг орхиж чадсантай холбож ярих дуртай. Түүний энэ түүх хэрэв бид зориглож чадвал сул талыг давуу тал болгон өөрчилж болохын тод жишээ юм...

“Чамд хэлэх гэсэн нэг зүйл заавал байдаг, тэр чинь л чиний түүхийг бүтээхэд шаардлагатай бүх ажлуудыг идэвжүүлдэг хөдөлгүүр нь болдог” – Брадлей Купер

С.Эрдэнэбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.