Рейхстагийн оройд цусанд будагдаж, суманд сийчигдсэн ялалтын улаан тугийг хатгасан өдөр

Twitter Print
2022 оны 04-р сар 30-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

1945 оны 4 сарын 30-нд буюу одоогоос 77 жилийн өмнө чөлөөлөх армийн 150-р дивизийн холбоочин, түрүүч Михаил Егоров, бага түрүүч Мелитон Кантария нар Рейхстагийн оройд цусанд будагдаж, суманд сийчигдсэн ялалтын улаан тугийг хатгасан юм.

Автомат, гар бөмбөгний шуурган гал дундуур давшсаар тэд дээвэр дээрх “Ялалтын бурхан” цогцолбор хөшөөнд түрүүч Минин, Ялалтын улаан туг мандуулсан байна. Туган дээр Минин өөрийнхөө нэрийг болон нөхдийнхөө нэрийг бичсэн гэдэг. Ахмад Маков байлдагч Бобровыг дагуулан доош бууж Корпус командлагч генерал Переверкикинд 22:40 цагт өөрийн нь хэсэг Рейхстагийн орой дээр ялалтын улаан туг мандуулсан тухай илтгэжээ.

Их бууны 136 дугаар бригадын командлал 1945 оны тавдугаар сарын 1-нд ахмад В.Н.Маков, ахлах түрүүч Г.К.Загитов, А.Ф.Лисименко, А.П.Бобров, трүүүч М.П.Минин нарыг ЗХУ-ын баатар цолоор шагнуулахаар тодорхойлсон байна.

Тавдугаар сарын 2,3, 6-ны өдрүүдэд цохилтын гуравдугаар армийн командлал энэ тодорхойлолтыг дэмжсэн ч тэднийг ЗХУ-ын баатар цолоор шагнасангүй.

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн түүхийн хүрээлэн архивын баримтуудыг шүүж яг аль армийн хэн Рейхстаг дээр анхны улаан туг мандуулсныг шүүж үзээд энэ баримт үнэн болохыг тогтоосноор энэ хүмүүст ОХУ-ын баатар цол шагнахыг дэмжжээ.

1997 онд Маковын хэсгийн таван хүнд ЗХУ-ын баатар цол шагнахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг ЗХУ-ын Ардын депутатуудын Их хурлын байнгын хорооны нэрийн өмнөөс гаргажээ.

Гэхдээ энэ үед Зөвлөлт холбоот улс нэгэнт байхгүй болсон байсан учраас энэ шийдвэр яг албан ёсны болж чадаагүй байна.

Хүн төрөлхтөн дайныг ялсан их баярын анхны өдөр.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.