
Хэрвээ та хэн нэгэнд цэцэг бэлэглэх гэж байгаа бол түр хүлээгээрэй. Таньд бусдад бэлэглэх цэцэгний өнгө болоод тооны бэлгэдлийн талаар танилцуулья.
Цэцгийн тоо: Хэн нэгэнд цэцэг бэлэглэхдээ 1, 3 ,5 гэсэн сондгой тоогоор боодог ба амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна. Харин 2 ба 4-р боосон цэцгийн баглаа өгч болохгүйг анхаараарай.
1 цэцэг – Чи зөвхөн минийх
3 цэцэг – Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
5 цэцэг – Би чамд хайртай
7 цэцэг – Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг – Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг – Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
11 цэцэг – Чи миний анд нөхөр
12 цэцэг – Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг – Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.
14 цэцэг – Чи надад байгаа бүх юм 15 цэцэг – Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?
Цэцгийн өнгө: Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ. Тухайлбал:
Цагаан цэцэг – гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг – хайр дурлалыг
Хурц тод улаан цэцэг – хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг – үнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг – энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг – үхлийг бэлэгддэг байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505