Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсооно

Twitter Print
2020 оны 05-р сар 31-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, НЗДТГ-ын зүгээс Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй холбогдох албаныхан амь эрсэдсэн дөрвөн хүүхдийн гэрт нь очиж аав ээж, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийллээ. 

Улсын Онцгой комиссын даргын зүгээс нийслэл хотод зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох мөн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компаниудад аюулгүй байдал хангах, хараа хяналтаа чангатгах үүргийг Нийслэлийн засаг даргын тамгын газарт өглөө. Түүнчлэн талийгаач дөрвөн хөвгүүний гэр бүл болох гурван өрхийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авах чиглэл өглөө. 

Осол болсон өдөр хүүхдүүд 10 уулаа явж байсан юм. Газар дээр нь хамт байж үйл явдлыг нүдээр харж байсан 6 хүүхдийн сэтгэл санаа, биеийн байдалд онцгойлон анхаарал хандуулахыг холбогдох албаныханд даалгав гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.