Оросууд химийн зэвсэг ашигласан байж болзошгүй

Twitter Print
2022 оны 04-р сар 12-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн даваа гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Мариуполь хотыг хамгаалж буй украинчуудын эсрэг химийн зэвсэг ашигласан байж болзошгүй талаар дурджээ. Түүний хэлж байгаагаар ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины эсрэг "шинэ шатны" довтолгоо хийхээр бэлтгэж байгаа аж.

Украины эрх баригчдын мэдээлснээр өнгөрсөн даваа гарагт Оросууд Украины зүүн өмнөд зүгт байрлах Мариуполь боомт хотын дээрээс "хортой бодис" зөөвөрлөсөн дроныг унагажээ. Украины парламентын гишүүн Иванна Климпуш тухайн бодис нь "химийн зэвсэг" байсан гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Украины Үндэсний Гвардийн нэг хэсэг болох "Азов" тусгай ангиас мэдээлснээр ОХУ "эх үүсвэр нь тодорхойгүй химийн бодисыг нэр нь үл мэдэгдэх нисдэг төхөөрөмжийн тусламжтай Мариуполь хотын дээрээс унагасан ба 3 хүнд химийн бодисонд хордсон шинж тэмдэг илэрсэн" аж.

Их Британийн Гадаад харилцааны сайд Лиз Трасс ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн украинчуудын эсрэг химийн зэвсэг ашигласан байж болзошгүй явдлыг зохих албаны хүмүүс шалгаж байгаа, химийн зэвсэг ашигласан нь тогтоогдвол Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний дэглэм хариуцлага хүлээх болно хэмээн онцолсон бол Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби энэ тухай сонссон ч түүнд үүнийг нотлох баримт байхгүй хэмээн мэдэгджээ.

ОХУ Украин руу довтолсноос хойш Украины Мариуполь боомт хотод 10 мянга гаруй иргэн амиа алдсан ба Мариуполь хотын дарга Вадим Бойченко Ассошэйтэд Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа амиа алдагсдын тоо 20 мянгыг давах төлөвтэй байгааг онцолжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский амиа алдсан украинчуудын үхэлд Украинд зэр зэвсгийн тусламж илгээгээгүй барууны орнууд хэсэгчлэн буруутай хэмээн мэдэгджээ. Тэрээр, "Харамсалтай нь бидэнд энэ дайныг төгсгөхөд шаардлагатай зэр зэвсгийн нөөц байхгүй байна. Бид цаг алдаж байна. Украинчуудын амьдрал үгүй болж байна. Украинд шаардлагатай зэр зэвсгийг илгээхгүй байгаа улс орнууд үүнд хэсэгчлэн хариуцлага хүлээх ёстой." хэмээн онцолжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (66.181.178.184) 2019-11-11 16:58
      • 0
      • 0

      40 саяын газар хотын захад л байдаг байх

      Хариулах