
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 02:30 цагийн орчимд МИАТ компанийн онгоцоор Улаанбаатар хотод буцаж ирсэн. Өмнө нь түүнийг ирсэн хэмээн хэд хэдэн эх сурвалж мэдээлсэн ч, ташаа байсан бөгөөд тэрбээр цэцийн гишүүн Г.Туулхүүгийн хамтаар МИАТ-ын нэмэлт онгоцоор ирсэн аж.
БНСУ-ын Инчон хотын цагдаагийн газрын Гадаад харилцаа хариуцсан ажилтны хэлснээр түүнд холбогдох хэргийг тус улсын нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийг үндэслэн шийдвэрлэсэн бөгөөд бусад ижил төстэй хэргүүдийн адил торгох арга хэмжээ авсан юм. Тодруулбал, Д.Одбаярыг 7 сая вон буюу 16 сая гаруй төгрөгөөр торгож, хилийн хоригийг нь цуцлан нутаг руу нь буцаахаар шийдвэрлэсэн. Мөн БНСУ-ын “Korean air” компанийн онгоцоор үйлчлүүлэх түүний эрхийг бүх насаар нь хасчээ.
Хэргийг эргэн сануулбал, ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Солонгосоор дамжин Индонез руу олон улсын хуралд оролцохоор явж байхдаа онгоцонд үйлчлэгч эмэгтэйн өгзөгт хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулианд холбогдсон юм. Тэрбээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө "Тухайн үед согтуу байсан тул юу ч санахгүй байна" гэх тайлбар өгсөн байдаг.
Дашрамд дурьдахад, тэрбээр ирэх даваа гараг буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийхээр болсон байна. Хурал болох газар, товыг жич зарлана хэмээн Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(197.210.65.8) 2022-03-20 20:13БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
AA
(103.14.38.142) 2019-11-15 12:30BAATAR BOLSON HUN CHIG NOVCH CHIN
Хариулах
Irgen
(107.72.162.32) 2019-11-14 11:05Yu ve haan umuu tsagdaagiin hamgaalalt bas yun vip opoogoor damjuulah ve ard tymnee doromjilchih um bna l daa Eh orniihoo neriig gutaalaa yaj raga hemjee avahiig n harya luivarchinguud dendnee
Хариулах
Зочин
(202.21.109.39) 2019-11-13 15:58Солонгос хүүхний бөгс өөрийнхөө арга хэмжээг авлаа сүүлийн хорин жилд Монголын төрийн толгойгурван зайдалж монголчуудыг ядууруулж эх орныхоо баялгийг тонон дээрэмдэж ард иргэдээ арчаагүй байдалд оруулсны хариуцлагагүй яах юм бол бас ням Дорж эхнэр хүүхэд эцэг эх нь яанаа гэнээ эх орон ард түмнээ энэ олон жил ийм болгосны хариуцлагыг яах юм
Хариулах
Монгол улсын иргэн
(103.229.123.37) 2019-11-13 15:40Энэ чинь иргэнээ доромжлуулсаны төлөө Солонгосын талаас авсан арга хэмжээ шүү дээ. Улсынхаа нэрийг шороотой хутгуулж дэлхийн шившиг болчихоод манайх зүгээр л өнгөрүүлэх гээд байгаа юмуу. Өөрсдөө арга хэмжээ авчихсан мэт зарлаад байх чинь
Хариулах