Дэлхийн хаадыг айлгаж байсан “Уулын өвгөд”-ийг устгасан Монгол Улс

Twitter Print
2022 оны 01-р сар 20-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Ассасинчууд буюу амиа золиослогч мансуурагч, алан хядагчид нь МЭ-ний 1094 онд Хасан Сабах буюу уулын өвгөдийн удирдлаган дор нэгдсэн гэдэг. Тэд бол хүчтэй мансуурагчид бөгөөд 13-р зуун хүртэл 300 шахам жил лалын ертөнцийн хаад ноёд эрх мэдэлтнүүдийг айлган сүрдүүлж тэднийг устгаж яс маханд нь шингэтэл нь айлгагчид байсан юм.

Түүх бичгүүдэд өгүүлснээр Сабах гэгч нь идэр залуусыг диваажин мэт цэцэрлэгт мансууруулан, цэнгэлийн дээдийг амтлуулсны дараа Эзэн ноёныхоо төлөө амиа өгвөл үнэнхүү жаргалыг эдэлдэг хэмээн итгүүлэн, мэргэжлийн дээд зэрэглэлийн алуурчин болгон бэлтгэдэг байв. Эдгээр идэр залуус маш сайнаар бэлтгэгдэн янзан бүрийн дүрд хувирсаар эзнийхээ зааж өгсөн хэнийг ч алахад бэлэн болдог болсон төдийгүй аллага ч амжилттай болж чаддаг байж.

Уулын өвгөд нь Ассасинчууд буюу амиа золиослогчид хаад ноёдыг устгахад нь зөвхөн хутга гардуулдаг байсан нь тэдний даалгавраа гүйцэтгээд үхэх даалгавартай байсантай холбоотой. Тэд Иран, Ирак, Египт, Сири, Туркийн бүр яваандаа Европын ихэс дээдсийг айлгах болсон бөгөөд гагцхүү 13-р зуунд Монголын Хүлэгү хаан тэднийг арга сүвэгчлэн устгаж Баруун Ази болон зүүн Европын ихэс дээдсийн сэтгэлийг амраасан юм.

Исмайлитуудын нууцлаг эзэнт улсыг 8 уулын өвгөн залгамжлан удирдсаны хамгийн сүүлчийнх нь Али Аддин Мухамед хэмээх Хуршах байжээ. Сельжукийн султан Малик Шах, Хорасаны султан Санжар гэх мэт олон хаад язгууртнууд уулын өвгөдийн нэвтэршгүй цайзыг эзлэн авч даран сөнөөхийг эрмэлзэж байсан ч тухай бүр амжилтгүй болж байв. Их замын дээрэмчин тонуулчин хэн бүхэн уулын өвгөдөд үйлчилж хариуд нь түүний ивээлийг олж байжээ.

Уулын өвгөдийн хүч чадлыг харуулсан ганц жишээг дурьдахад, Дундад Азийн худалдаачдын зүрхэнд шар ус хуруулсан цөлийн цуугай дээрэмчин Орбасийг Хорезм шахын цэргүүд баривчлан Самаркандын зээлд цаазлан хороох болоход Уулын өвгөн Шах руу захиа илгээн заналхийлэн суллуулжээ. Ассассинуудын нууц эзэд хэдий нас залуу байсан ч ялгаагүй Уулын өвгөн гэж нэрлэгдэж байсан ба хамгийн сүүлчийн уулын өвгөн Чингис хааны үед 20 гаруй настай байсан ба Хүлэгү хааныг перс дэх аян дайн эхлэх үед 60 нас өнгөрөөд байжээ. Багдадын халиф төдийгүй лалын ертөнцийн олон хаад ноёд монголчуудын хүчээр ассассинуудыг даран сөнөөлгөхийг хүсэх болов.

Уулын өвгөдийн хорлонт ажиллагааг Чингис хаан Хорезмд хийсэн аян дайныхаа үед анх дуулж мэджээ. Өгөдэй хааны үед уулын ард түмнийг байлдан номхруулахаар илгээгдсэн Монголын хээрийн цэргийн ангиудаас зарим хэсэг нь явуут исмайлитуудын цайзуудыг довтлон эзлэхийг эрмэлзсэн ч амжилтгүй болж үлэмж хохирол амсан ухарчээ. Энэ явдалд урамшсан Уулын өвгөн ассассины чичлүүр хутгаас хэн ч зайлахгүй хэмээн Монголын Их хааныг сүрдүүлэхийг оролдож байжээ.

Бусад олон газар хийж байсан аян дайн болон дотоод зөрчлөө цэгцэлсний дараа Мөнх хаан өөрийн дүү Хүлэгүг Персэд илгээхдээ 2 гол үүрэг өгсний нэг нь исмайлитуудыг ямар ч үнээр хамаагүй даран сөнөөхийг тушаажээ. Монголчууд хэдий хүч чадал ид үедээ явж байсан ч дангаараа уулын өвгөдийг дарах нь хүнд зорилт байсан тул Хүлэгү Ираны захирагч нарыг эрх сүрээр далайлган хамсаатнаа болгон авчээ.

Дэлхийн хаадыг айлгаж байсан Уулын өвгөдийг устгасан Монгол улс зурган илэрцүүдИйнхүү хүчээ бэхжүүлсэн Монголын арми Исмайлитын хот суурин цайз бэхлэлтүүдийг бүгэн гурван жилийн турш шат дараалан дайран эзэлсээр Бүргэдийн үүр хэмээх Уулын өвгөний байрладаг Аламутын гол цайз бэхлэлт рүү 2500 шилмэл цэргийг илгээжээ. Аюул занал толгой дээр бууж ирснийг ухаарсан уулын өвгөн өршөөл эрж хүлцэн дагахыг мэдэгдсэн захидлыг Хүлэгү хаанд илгээсэн боловч нэгэнт хожимдсон байв.

Байгалийн нэвтэршгүй саад хүчтэй хэрэм бэхлэлтээр өвч тоноглогдсон уг цайзийг 500 ассассин-алуурчин, 2000 цэрэг хамгаалж байсан боловч олон дайн тулааныг үзэж хатуужсан Монголын дайчид цайзын ханыг хэд хэдэн газар сэтлэн цохиж, том бамбайгаар халхлан дайран орж шийдсэн ассассин-цэргүүдтэй амь өрссөн цуст тулааныг өрнүүлэв.

Эзэн захирагчийнхаа төлөө үхлийг юман чинээ эс тоодог ассасин-цэргүүд амиа зөвхөн үнэтэй өгөхийг бодон ширүүн эсэргүүцсэн тул монголчууд гадагш хэнийг ч гаргахгүй нягт хүрээлэн дотогшоо хумин алалдан тулалдсаар цайз дотор нь гол хүчийг хэдэн хэсэг тасдан бүсэлж салган гарцгүй болгосон авч бууж өгөлгүй тулалдсаар байсан тул толгой дараалан устгасаар эцэст нь эсэргүүцлийг бүрэн нухчин даржээ. Монголчууд их хааны зарлиг ёсоор уулын өвгөнийг ямар ч үнээр хамаагүй амьдаар барих ёстой тул эхэндээ цайзыг дээрээс доош шалгаж нэгжсэн боловч юу ч олдсонгүй .

Гэвч нүсэр цайзийн доод давхаргаас сүүлд нь цэвэрхэн царай зүс, хувцас эдлэлтэй 100 орчим лалуудыг бөөнөөр олзолж хороохыг завдсан боловч тэдний дундаас нэгэн настайвтар хүн босч ирээд Эднийг бүү хороогооч. Би Уулын өвгөн Хуршах байна. Эд нар цөмөөрөө миний хүүхдүүд юм гэж өгүүлжээ. Ийнхүү эцсийн бүлэгт тэрбээр өөрийгөө илчилжээ.

Уулын өвгөнийг амьдаар олзолж чадсан монголчууд эмс хүүхнүүдийг ялгаад бусдыг нь хүйс тэмтрэн устгаж уулын тагт цайзуудыг цөмийг нураан газартай тэгшилжээ. Олзлогдсон Хуршахыг Хүлэгү хааны тушаалаар 1257 оны 3 дугаар сард Мөнх хаанд хүргэхээр Хархорум руу илгээсэн боловч замдаа амь үрэгдсэн байна.

Их хаанд хүргэх хэн бүхэнд гар хүрэхгүй гэсэн Их засаг хуулийн заалтыг чанд мөрддөг байсан ч харгалзан хүргэж явсан монгол цэргийг Уулын өвгөн ховсдож эрхшээлдээ оруулахыг оролдсон нь амжилтгүй болж сэлмээр цавчуулж үхсэн гэдэг. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Баатар

      (66.181.191.130) 2020-06-24 16:36
      • 0
      • 2

      Зөв бичгийн дүрэм алдагдсанаас гарчиг чинь эсрэг утгаар уншигдаж байна.

      Хариулах

    • Зочин

      (192.82.78.138) 2022-01-20 09:38
      • 0
      • 1

      Тийм байна, баярлалаа.

      Хариулах