
Гудамжны бүжигчин, влогчин З.Чингүүн эрчүүдийн хэрэглээ “Gillette” брэндийн рекламанд олон улсын шилдэг 30 орны загвар өмсөгч болон онлайн одод дундаас шалгаран тогложээ.
Уг реклам энэ сарын 14-нд цацагдсан бөгөөд Япон улсын хамгийн том тв болон сошиалд хандалт ихтэй байгаагаас гадна youtube-д тавигдсан өдрөөс хойш 7 хоногт 1.800.000 хандалт авсан байна. З.Чингүүн одоо 21 настай. Тэрбээр Дархан-Уул аймгийн 19-р сургуулийг төгсч, өдгөө БНСУ-ын Сөүл хотын “Kookmin” их сургуульд англи хэл уран зохиолын ангийн нэгдүгээр курст суралцаж байгаа бүжигчин залуу юм.
Тэрбээр өмнө нь дуучин Ука, Цэцээ нарын хамтарсан “Гараад ир” дууны клипт тоглож байсан билээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.