
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсын Хууль зүйн яамнаас зарлаад буй өршөөлийн аяны талаарх мэдээллийг ард иргэддээ түгээж байна.
Тодруулбал, БНСУ-ын Хууль зүйн яамнаас 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд өршөөлийн аян өрнүүлж байгаа аж. Аяны хүрээнд сайн дураараа нутаг буцаж байгаа гадаадын иргэдэд дараах хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэхээр болжээ.
- Сайн дураараа нутаг буцаж буй иргэдийг торгуулиас чөлөөлж, “сайн дураар нутаг буцсан” гэх тодорхойлолтыг олгон, БНСУ-ын хилээр гарсан өдрөөс хамаарч доор дурдсан хугацааны дараа БНСУ-д дахин ирэх богино хугацааны виз /С-3, 90 хоног/ олгохоор болсон байна.
-
2019.12.11-2020.03.31 хооронд нутаг буцвал 3 сарын дараа
-
2020.04.01-2020.04.30 хооронд нутаг буцвал 4 сарын дараа
-
2020.05.01-2020.05.31 хооронд нутаг буцвал 5 сарын дараа
-
2020.06.01-2020.06.30 хооронд нутаг буцвал 6 сарын дараа
Өршөөлийн аяны хүрээнд нутаг буцан, виз авч дахин БНСУ-д ирээд оршин суугаа хаягаа албан ёсоор бүртгүүлж, оршин суух хугацаандаа эрх зүйн зөрчил гаргаагүй тохиолдолд дараагийн удаа ирэхэд нь нэг жилийн хугацаатай /С-3, 90 хоногийн, олон удаагийн виз/ олон удаагийн виз олгох ажээ.
Энэ хугацаанд нутаг буцсан иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз “Е-9” бүртгүүлэх эрх олгохоос гадна суралцах /D-2/, дадлагажигч /D-4/, хөрөнгө оруулагч /D-8/ виз мэдүүлэх эрх үүснэ.
Түүнчлэн, 2019 оны 12 сарын 11-нээс 2020 оны зургадугаар сарын 30 хүртэлх хугацаанд сайн дураар нутаг буцсан иргэдийг торгуулиас чөлөөлөх бөгөөд дөрөвдүгээр сарын 1-нээс хойш хугацаанд баригдсан иргэдийг хугацаа хэтрүүлсэн хугацаагаар нь 40 гаруй сая хүртэлх төгрөгөөр торгож, нутаг руу нь буцаахаар болжээ.
Мөн долдугаар сарын 1-нээс хойш нутаг буцсан хууль бус оршин суугчид бүгд торгууль төлөх аж. Торгуулийн хэмжээ нь дараах хүснэгтэд заасны дагуу байх юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах бичлэгээс үзнэ үү.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ИРГЭН
(202.179.27.45) 2019-12-26 11:18ОДБАЯРЫН ГАЙ энэ дээ
Хариулах
зочин
(103.26.195.44) 2019-12-25 21:22энэ яг үнэн юм бол үү
Хариулах
Булган
(150.129.141.148) 2019-12-24 09:04Манайхныг хөөх аргаа оллоо до. Хурдан эргэхгүй бол болохгүй Юм байна.
Хариулах
Зочин
(66.181.161.6) 2019-12-22 11:4840sayaa uguhgui gesen hyniig yaahiin
Хариулах
Зочин
(103.229.123.207) 2019-12-21 15:27Видеог нарийвчилж сайн үзмээр юм байна. Зүгээр билетээ аваад гарахгүй юм байна ш дээ. Заавал цагдаагаар шалгуулж байж гарах юм байна.
Хариулах