Латин Америкийн орнууд хөл хорионы дэглэмээ сунгаж байна

Twitter Print
2020 оны 05-р сар 06-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке тус улсад тогтоосон хөл хорионы дэглэмийг энэ сарын 25 хүртэл сунгаж байгаагаа мэдэгджээ. Тэрээр хөл хорионы дэглэм сунгагдсэн хэдий ч улсаас зарим аж ахуйн нэгжүүдэд ажиллах боломжийг олгоно гэдгийг онцолсон байна.

Тодруулбал угаалга, хими цэвэрлэгээний газрууд, номын дэлгүүрүүд ажиллаж эхлэх аж. Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено энэ сарын 16-наас эхлэн хөл хорионы дэглэмийг дахин 30 хоногоор сунгах болсноо мэдэгджээ. Тус улсад энэ сарын 4-нөөс эхлэн хөл хорионы дэглэмийг шат дараалалтайгаар сулруулж эхэлсэн ч 60-аас дээш насныхан гэртээ тусгаарлалтанд байх, хилээ хаалттай байлгах, муж хоорондын тээврийн хөдөлгөөнийг хориглох, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх гэсэн журмууд хэрэгжсэн хэвээр байх аж.

Түүнчлэн хүүхдүүд сургалтанд зайнаас хамрагдах журам хэвээр байгаа аж. Тус улсад коронавирусын халдвар авсан 31 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 1569 хүн нас баржээ. Бразилд коронавирусын халдварын улмаас нас барагсдын тоо 8 хувиар өсч, 7921-д хүрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Мягмар гарагийн байдлаар Бразилд коронавирусын халдвар авсан 114 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн ба эдгээрээс 48.2 мянга нь эдгэрсэн байна.

В Бразилии зафиксировали рекордный суточный прирост жертв COVID-19 ...

Бразилийн томоохон хотуудын нэг болох Сан Луид мягмар гарагаас эхлэн хөл хорио тогтоосон бол коронавирусын халдварын тархалт хурдацтай явагдаж буй Форталеза хот ирэх баасан гарагаас эхлэн хөл хорио тогтоохоо зарлажээ Бразилийн зүүн хойд зүгт байрлах хамгийн ядуу мужуудын нэг болох Маранхаод энэ мягмар гарагаас эхлэн хөл хорионы тогтоосон ба иргэд зөвхөн хоол хүнс, эм, цэвэрлэгээний бодис худалдан авах зорилгоор л гэрээсээ гарч болох аж.

Маранхао мужийн захирагч Флавио Диногийн мэдээлснээр тус мужид үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасгуудын орнуудын 95 хувь нь дүүрсэн байна.

Эх сурвалж: RIA.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.