Цар тахлын улмаас дэлхийн 5.6 сая хүн нас барсан нь бага хүн амтай бүхэл бүтэн улс орнууд газрын зургаас алга болсон мэт...

Twitter Print
2022 оны 02-р сар 10-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

ШИНЭ КОРОНАВИРУС, ХАЛДВАР АВСАН БОЛОН НАС БАРАГСДЫН ӨНӨӨГИЙН ТОО : 5,625 САЯ ХҮН НАС БАРЖЭЭ

(01 сарын 27-ны 20:00 цагийн байдлаар)

01 сарын 27-ны өдрийн 20:00 цагт AFP-ээс гаргасан статистикийн мэдээгээр, улс орнуудын эрх баригчдын мэдэгдэлд үндэслэн дэлхий даяар шинэ төрлийн коронавирусын улмаас нас барсан хүний тоо 5,625,889 болж нэмэгдсэн байгаа аж (Зураг : Улс бүрийн зарласан шинэ коронавирусийн улмаас нас барсан тохиолдлын албан ёсны тоо).

Өнөөдрийг хүртэл дэлхий даяар 361,301,171 хүн халдвар авсан нь батлагдсан байгаа бөгөөд ихэнх нь аль хэдийн эдгэрсэн хэдий ч зарим нь долоо хоног, сараар шинж тэмдэгтэй байсан хэвээр байна.

01 сарын 26-ны өдөр дэлхий даяар 11,747 хүн нас барж, 3,714,901 шинэ халдвар бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт хамгийн их шинэ халдвар бүртгэгдсэн бүс нутаг бол Европт 11 сая 161 тохиолдол (дэлхийн нийт тохиолдлын 47%) халдвар авсан нь батлагдсан. Хоёр дахь хамгийн өндөр байгаа нь АНУ, Канадад 4,544,323 (19%) байна. Харин өнгөрсөн долоо хоногт хамгийн олон тохиолдол нас барсан бүс бол мөн л Европ бөгөөд 22,192 тохиолдол (дэлхийн нийт тохиолдлын 36%) нас баржээ. Үүний дараа мөн 19,261 (31%)-аар АНУ, Канад орж байна.

Өнгөрсөн долоо хоногт 100,000 хүн амд ногдох нас баралтын тоогоор хамгийн өндөр (500,000 хүртлэх хүн амтай улс орнуудыг эс тооцвол) байгаа улсууд нь Босни Герцеговина (8,32), Тринидад ба Тобаго (7,79), Болгар (7,64), Хорват (7,53), Монтенегро (6.69 хүн) байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт 100,000 хүн амд ногдох шинэ халдварын тоогоороо хамгийн өндөр байсан улсууд бол Израиль (7025), Дани (5264), Словени (3994), Франц (3784), Португал (3674) юм.

Хамгийн олон нас баралттай АНУ-д одоогийн байдлаар 876,066 тохиолдол нас барж, 72,910,879 тохиолдол халдвар аваад байна. Бразил 624,413 нас баралт, 24,535,884 халдварын тохиолдолтой ба нас баралтын тоогоороо удаалж байгаа улс болж байна. Түүний дараагаар Энэтхэг (491,700 нас баралт, 40,371,500 халдварын тохиолдол), Орос (328,770 нас баралт, 11,404,617 халдварын тохиолдол) улсууд орж байна.

100,000 хүн амд ногдох нийт нас баралтын тоо хамгийн өндөр байгаа орнууд бол Перу (621), Болгар (473), Босни Герцеговина (432), Унгар (425), Монтенегро (404) юм.

Энэхүү статистик нь улс бүрийн эрүүл мэндийн байгууллагуудаас өдөр бүр гаргадаг нийт тоонд үндэслэсэн бөгөөд бусад статистикийн байгууллагуудын хийсэн статистик нэгтгэлийн өөрчлөлттэй холбоотой нас баралтын тоонууд мэдэгдэхүйц нэмэгдсэныг оруулаагүй байна.

ДЭМБ-ын зүгээс нийт нас баралтын тоо нь коронавирусийн халдвараас үүдэлтэй шууд болон шууд бусаар үүссэн давсан нас баралтыг багтаах юм бол албан ёсны статистик мэдээллээс 2-3 дахин их байж болзошгүй гэж тооцоолж байгаа гэнэ.

Хэдийгээр олон улс орон шинжилгээнийхээ тогтолцоог бэхжүүлж байгаа ч хөнгөн, шинж тэмдэггүй олон хүн шинжилгээнд хамрагдалгүй, халдвар авсан гэж тооцогдохгүй хэвээр байна.

Эх сурвалж: https://www.afpbb.com/

Жич: Монгол улс 3.3 сая хүн амтай. Сингапур улс 5.5 сая орчим хүн амтай. Дэлхийн нийт нас баралтын 5.6 сая гэсэн тоог харахаар Коронавируст цар тахлын улмаас дэлхийн газрын зургаас бүхэл бүтэн улс орнууд хүн амтайгаа тэр чигээрээ алга болсон байх жишээтэй. Зүгээр нэг ханиад ч биш, тоглоом бол бүр биш.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • МОНГОЛ ХҮҮ

      (182.160.38.207) 2020-01-02 13:34
      • 0
      • 0

      Батзандагын зөв хурц бол гэмт хэрэгтэн үл бүтэх нөхөр олон хүнийг хэлмэгдүүлсэн чорт гэдэг нь ил болсон шүү дээ.

      Хариулах