Ричард Рэйд гутландаа нуусан хоёр төрлийн тэсрэх бөмбөгөө асаахыг оролдсон ч бүтэлгүйтсэн юм

Twitter Print
2022 оны 12-р сар 31-нд 10:16 цагт
Мэдээний зураг,

2001 оны 12-р сарын 22-ны өдөр - гутлаараа онгоц сөнөөхийг оролдсон өдөр

2001 оны 12-р сарын 22-ны өдөр Парисын Шарль де Голль нисэх буудлаас /Charles de Gaulle Airport/ АНУ-ын Флорида мужийн Майами олон улсын нисэх буудал /Miami International Airport/ хүрэхээр нисч явсан Американ Эйрлансын N384AA бүртгэлтэй 63-р нислэгийн Боинг 767-300ER онгоцонд сууж явсан Их Британийн Исламын фундаменталист, өөрийгөө Аль-Каидагийн ажилтан хэмээн зарласан Ричард Рэйд /Richard Reid/ гутландаа нуусан хоёр төрлийн тэсрэх бөмбөгөө асаахыг оролдсон ч бүтэлгүйтжээ. Уг онгоцонд 197 зорчигчоос гадна багийн гишүүд явсан бөгөөд хэрэг явдал онгоц өндрөө бүрэн авч Атлантын далай дээгүүр нисч явах үед болсон. Яагаад ч юм Рэйдийг өмнөх өдөр нь өөр нэг онгоцонд суухыг зөвшөөрөөгүй байжээ.

Нислэгийн зорчигчид хоолоор үйлчилсний дараахан, утаа үнэртэж байгаа тухай гомдол мэдүүлсэн тул үйлчлэгч Хермис Моутардиер /Hermis Moutardier/ суудлын голоор алхан хаанаас үнэртэж байгааг олохыг хичээв. Тэрээр Рэйдийг ганцаараа цонхны дэргэд суугаад шүдэнз асаахыг оролдож байгааг харсан ба онгоцонд тамхи татах хориотойг сануулахад Рэйд энэ үйлдлээ зогсоосон байна. Гэвч хэдэн минутын дараа Моутардиер Рэйдийг суудлынхаа орчимд бөхийж байхыг хараад анхаарлыг нь татах оролдлого хийсэн ч тэр үл тоов. Аргаа барсан үйлчлэгч түүнийг юу хийж байгааг шалгахаар очлоо.

Энэ үед Рэйд үйлчлэгчийг барьж аваад өвөртөө байгаа гутал, гуталруу орсон бөмбөгний асаагуур болон асаасан шүдэнзээ харуулжээ. Азаар түүний бөмбөг тэсрэх боломжгүй болсон байлаа. Учир нь түүний хөлнөөс гарсан хөлс нь triacetone triperoxide (TATP) гэх бодисыг чийгтүүлснээр уг бодис дэлбэрхээс сэргийлжээ.

Үйлчлэгч бүсгүй Рэйдийг хоёр ч удаа барьж авах гэж оролдсон ч түүнийг шалруу түлхэн унагасан тул тэрээр тусламж дуудан хашгирчээ. Энэ үед бас нэг үйлчлэгч Кристина Жонс /Cristina Jones/ ирж алан хядагчийг дарж унагахыг хичээсэн ч тэрээр түүнтэй тэмцэлдэн, хурууг нь хазсан байна.

Эцсийн бүлэгт онгоцны үйлчлэгчид болон зорчигчид хамтран 193 см өндөр, 97 кг жинтэй Рэйдийг дарж авч чадсан бөгөөд хуванцар гав, суудлын бүсний загвар, чихэвчний кабель зэргийг ашиглан хөдөлгөөнгүй болгов. Түүнд онгоцонд сууж явсан эмч онгоцны багийнхны багцаас олж авсан диазепам гэдэг хөдөлгөөн саармагжуулах тариа хийжээ.

Үүний дараа нисгэгч нислэгийг Бостоны Логан олон улсын нисэх онгоцны буудалруу /Logan International Airport/ шилжүүлхээр болсныг зарлах үед л ихэнхи зорчигчид ямар асуудал үүссэнийг ойлгосон байна. Энэ үед 63-р нислэгийн хоёр талд хоёр ч F-15 сөнөөгч онгоц гарч ирэн тэднийг газардах хүртэл дагалджээ.

Онгоцыг хөөрөх зурвасын голд зогсоон зорчигчдыг онгоцны буудалруу зөөвөрлөсөн бөгөөд Рэйдийг газар дээр нь баривчлав.

Дараа нь хийсэн мэдэгдлээр Рэйдийн гутлын улнаас 280 грамм TATP болон PETN төрлийн тэсрэх бодис олсноо зарласан бөгөөд энэ нь онгоцыг сүйрүүлэхэд хангалттай хэмжээтэй байжээ.

Рэйд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүнд бүх насаар нь хорих ялыг гурвантаа оноосноор 110 жил хоригдох ялыг, тэнсэн харгалзах өршөөлгүй эдлүүлхээр Колорадогийн холбооны шоронд илгээв.

Энэ үйл явдлаас хойш зарим нисэх буудлууд зорчигчдыг нислэгийн өмнөх шалгалтаар орохдоо гутлаа сканерт оруулахыг шаардах болсон бол Америкийн нисэх онгоцны буудлуудын аюулгүй байдлын журамд 2006 оноос хойш бүх хүмүүст энэ шаардлагыг тавих болжээ. 2011 оноос уг журамд багахан өөрчлөлт орж TSA PreCheck-тэй хүмүүс хүмүүс болон 12-оос доош насны хүүхэд, 75 ба түүнээс дээш насны хүмүүс гутлаа шалгуулах шаардлагагүй болжээ.

Тус бүтэлгүй террорист ажиллагаа нь 9-р сарын 11-ний халдлагаас хэдхэн сарын дараа болсон тул АНУ-ын засгийн газар ноцтой хүлээн авч мөрдөн байцаалт явуулсан. Гэвч шоронд хоригдож байсан Аль Кайдагийн нэгэн гишүүн л Рэйдийг элсүүлэн ашигласан гэж мэдэгдсэнээс бусдаар түүнийг тус байгууллагатай холбоотой байсан бөгөөд хэн нэгнээс зааварчилгаа авч уг үйлдлийг хийсэн гэх баримт олоогүй аж.

Ямар ч байсан тухайн өдөр уг онгоцонд сууж явсан бусад 196 зорчигч болоод багийн бүрэлдхүүнийг ямар нэгэн бурхан тэнгэр бус Рэйдийн шивэр аварсан байж болохоор харагдаж байгаа юм.

Эх сурвалж: Хашир Анжгай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.210.28.197) 2022-11-21 13:57
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах