“МАНАН” бол үнэндээ гоёдох алдар, “Хулгайч” харин зохиж байна

Twitter Print
2019 оны 11-р сар 25-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

-Бидний эрүүл мэнд, нийгмийн даатгалын 230 тэрбумыг Б.Ундармаагийнхаа “Капитал” банкаар дамжуулж “хулгайлсан”.

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нь “Чингис хаан” банкинд хадгалж байсан 30 тэрбум төгрөгийн хүүг бууруулж, зөрүүг нь өөртөө хахууль болгон ганц сарын дотор 26 сая гээд нийт 80 гаруй сая төгрөг хулгайлсан.

-Мэргэжлийн хяналтын газрын даргын оймсноос нь боодол доллар гарч ирж, тэрбум төгрөг хулгайлсан.

-Зам тээврийн яам, Автотээврийн үндэсний төвийн мэргэжилтнүүдийн удаа дараагийн авлигалын хэргүүд.

-Халамж хариуцсан дарга нь хүртэл авлигачин болсон...... Авлигын хэргийг тоочвол дуусашгүй.

-Адаг сүүлд нь авлигал албан тушаалын хэргийг эцэслэн шүүх ёстой ШҮҮГЧИД тэр дундаа улсын дээд шүүхийн шүүгчид нь авлигал авсан нь тогтоогдож прокурорт очоод байна.

Баасанжавын Отгон-н зураг.

Дээрхи хэргүүд бүгдээрээ мөрдөн шалгах, шүүх,прокурорын шатанд очоод таг болсон нь улс төрчдийн нөлөөлөл орсных биз. Ийм байхад эднийгээ ХУЛГАЙЧ гэхгүй бол хэнийг ХУЛГАЙЧ гэх вэ дээ. АТГ бол сайн ажиллаж байгаа. Даанч илрүүлсэн, мөрдөн шалгаж тогтоосон хэргүүд нь прокурор шүүхийн шатанд замхарч байна. Хулгайчууд өөрсдийнхөө хэргийг замхруулах хуулиа өөрчилсөн нь ч нөлөөлж байгаа. Хулгайчтайгаа тэмцэх л хамгийн том ажил болж дээ.

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zuv

      (122.201.31.90) 2019-11-25 17:44
      • 0
      • 0

      Otgon sain bna. Ard tumnii tolgoid tovch todorhoi iim bdlaar ue shattai oilguulaj hetegtei.

      Хариулах

    • Irgen

      (107.72.162.48) 2019-11-25 13:11
      • 0
      • 0

      Zov Otgon Ystoi mundag shyy

      Хариулах