ДЭМБ коронавирус 2019 оны 12-р сараас өмнө тархсан байх магадлалтай гэлээ

Twitter Print
2021 оны 02-р сар 15-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

КОВИД-19 өвчнийг үүсгэгч коронавирусын гарал үүслийг тодорхойлохоор БНХАУ-д ажилласан ДЭМБ-ын мэргэжилтнүүд Ухань хотод коронавирусын халдвар 2019 оны 12-р сараас өмнө тархсан байж болзошгүйг илтгэх шинж тэмдгүүдийг илрүүлжээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг багийг удирдаж байгаа Петер Бен Эмбарек СиЭнЭн сувагт өгсөн ярилцлагадаа коронавирусын халдвар нь 2019 онд өмнө нь мэдээлж байснаас илүү өргөн хүрээг хамарч байсныг илтгэх хэд хэдэн шинж тэмдгүүдээс гадна 2019 оны 12-р сард Ухань хотод коронавирусын 10 гаруй хувилбар тархсан байсныг илрүүлжээ.

Албан ёсоор коронавирусын халдварын анхны тохиолдол Ухань хотод 12-р сарын дундуур бүртгэгдсэн ч ДЭМБ-ын мэргэжилтнүүд Ухань хотод коронавирусын халдвар 12-р сар болохоос өмнө тархсан байж болзошгүйг тогтоожээ. ДЭМБ-ын мэргэжилтнүүд 2019 оны 12-р сард иргэдэд хийгдсэн шинжилгээнүүдийн сорьцыг шинжилснээр Ухань хотод 2019 оны 12-р сард коронавирусын 13 хувилбар хэдийн тархсан байсныг олж тогтоосон байна.

БНХАУ-д хийсэн судалгаа шинжилгээний үр дүнд ДЭМБ-ын мэргэжилтнүүд коронавирус нь БНХАУ эсвэл баруун өмнөд Азийн нутаг дэвсгэрт амьдардаг амьтнаас анх тархсан хэмээн үзжээ. Тодруулбал коронавирус нь сарьсан багваахайнаас зэрлэг амьтанд халдаж, тухайн амьтнаас хүнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.