“Black Box” театр философийн зургаан жүжиг тавина

Twitter Print
2019 оны 11-р сар 24-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

“Black box” театр хүн төрөлхтний оюун санааны ертөнцийн “Сартваахиуд” философийн цуврал зургаан жүжгийг бүтээж, нийтэд толилуулах гэж байна. Үүнд, Жан Поль Сартр, Зигмунд Фройд, Карл Маркс, Фридрих Ницще, Крис Родригс зэрэг хүн төрөлхтний сэтгэлгээнд чухал нөлөө үзүүлсэн философичид багтжээ.

Төслийн эхлэл болгож:

-11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд 20:00 цагаас Фридрих Ницще “Заратустра”,

-11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд 20:00 цагаас Жан Поль Сартрын “Тамын хаалга” жүжгийг тус тус тавина.

“Өнөөгийн энэ нийгэмд хүний оюун санаанд дохио өгье, тэр дохиог авч цаашид өөрсдөө бодох байх гэж үзэн зургаан жүжиг хийхээр төлөвлөлөө. Философичдийн нэрийг сонсохоор хүмүүс их сүрддэг. Гэвч философи бол амьдралын энгийн зүйл. Бидэнд хамгийн ойр, нэн даруй мэдэх ёстой философичдийн нэг бол аргагүй Ницще, Жан Поль Сартр нар юм. Тэдний “Заратустра”, “Тамын хаалга” жүжгүүдийг сонгон авсан нь ч учиртай гэж “Black box” театрын эзэн, креатив найруулагч С.Мягмар хэлжээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (103.212.117.207) 2019-11-24 11:00
      • 0
      • 0

      Black Box d mash tom bayr hyrgej amjilt hysye. Zigmund Freud hezee tawugdah we, tesen yadan hyleej bn.

      Хариулах