
Гэрийн тогооч аавуудын ангилал
1. Баяр ёслолын өдрүүдээр хоол хийдэг аав. Энэ нөхөр болбоос гэртээ үзэгддэггүй ажлын хэнээ туссан этгээд. Хоол хийхийг асар хүнд ажил гэж ойлгодог нэгэн. Элдэв бичлэг, хоол хийх заавар харж байгаад нэг юм хийнэ ээ. Ховрын хоолыг нь хүмүүс магтаад идэхэд өөрийгөө алсан л гэж бодно. За бараг дэлхийн талыг эзэлсэн шиг оодгор. Үхсэн баас.
2. Ганц гарын хоолтой этгээд. Дээдэх ангид бас хамаарч болно. Хаанаасаа, хэнээсээ, хэзээ сурсан юм шалихгүй ганц гарын хоолтой. За мань ёстой гараа гаргаж хоол хийнэ ээ гээд л. Одоо тэгээд бусад нь хөлөө гаргаж хийсэн байх уу. Энэ бас явахгүй гараа. Ядаж гурван хоол сур миний гөхшин.
3. Эхнэр нь эзгүй бол мэдрэл царайлаад уурлаад хэвтэж байдаг гар. Хань ижил нь тогоо шанагыг нь аваад явчихсан мэт дүр эсгэнэ. Яав аа, хурдан ирээч ээ, өлсөж үхлээ гээд л. Энэ товаришт ганцхан сайн тал бий. Ямар ч хоол унд өгсөн голно гэж байхгүй. Бүх хоолыг гоё гээд л явуулж орхино.
4. Бэлэн бүтээгдэхүүн хольдог гар. Дэлгүүрээс зайдас, бэлэн гоймон нтр авснаа холиод буцалгачихдаг нь наасан. Бас хөөрхөн өндөг энэ тэр хийчихнэ ээ. Хүний нүд хариулж байгаад ямар нэгэн амтлагч нэмнэ. Энэ хоол ёстой алж байна аа, дуус дуус гээд л. Эсвэл элдэв төрлийн бэлэн мах шарна. Газаа сэгсрээл. Савхаараа эргүүлээд л. Өөрөө дээрээс нь идэхээ сайн хийнэ.
5. Махны аав. Хоол хийнэ гэж зүгээр баахан мах, ногоо чаначихна. Дээр нь гурил бүтээхээ мартахгүй ээ. Аа сайхан буцалж байна. Дороос нь халаах физикийн процесс явж байхад буцлалгүй яахав дээ. Маяг болж байна даа. Давс нь яаж энэ тэр гэж сүржигнээд л. Тогоотой махныхаа тагийг мөнхийн аваастай. Бас амсах нэрээр огтлоод л идээд байна. За хоол болсоон, манайхаан. Бас л бүтэхгүй хоол ш дээ.
6. Ерөөсөө хоолонд ач холбогдол өгдөггүй аав. Хүүхдүүдтэйгээ талх, еэвэн идээд хоночихно. Ямар хоол гоё, ямар хоол муухайг огт мэдэхгүй. Бараг эсрэгээр нь ойлгоно. Хачин амтгүй юмыг энэ ёстой гоё гээд идэж байж мэднэ. Тэр хүнд хоолны тухай ойлголт, мэдлэг, боловсрол түй ч байхгүй.
7. Боодог, хорхогны гэмт этгээдүүд. Амралтын өдрүүдээр ганц нэг юм шарах хоббитой. Тэрийгээ идэх гэж хавийн амьтан цуглуулна. Үд хэвийх алдад зуу татсаар байгаад согтох шахна. Харуй бүрий орох алдад өнөөхөө задлах жишээний. Ихэнх нь гостуу. Шүдгүй нохой шиг хатуу хуйх зажилж сууна. Ёстой бүтэхгүй.
8. Эхнэрээ эзгүйд хүүхдүүдээ нэг юм аргалаад байдаг аавууд бий. Бэлэн бууз авчраад жигнэчихнэ. Дуудлагын хоол авчраад аргална. Босоод сайхан лавшаа хутгаад, цуйвангаа сэгсэрнэ. Сайн ч үгүй, муу ч үгүй өөртөө л зөв тогооч нар. Амиа тээдэг гарууд юмдаа.
9. Гэрийн гал тогоогоо эзэгнэхэн төрсөн аав. Нөгөө хачин хэлбэртэй гэрийн өмд, сунасан майктайгаа гал тогоондоо үзэж тарна. Мөнхийн хоол хийсээр байгаад эхнэртээ үнэ хүндгүй болчихсон амьтад хөөрхий. Гэртээ байнга хоол хийдэг аав баяр ёслолын өдрүүдээр мөн ч хэцүү дээ. Найз нарын эхнэрүүд өнөөдөр нөхөр ийм гоё хоол хийж өглөө гэж зургаа тавиад л. Хүнсээ өөрөө цуглуулна. Өвөө, эмээ нартай гэдэс дотор, мах шиншилж зах, лангуугаар доншуучилна. Өрөөлийн гараас хоол идэх тун дургүй шахуу. Гэрээ л эргээд байна. Хоолоо хийх бясалгалдаа.
10. За ер нь гэрийн тогооч эрчүүд бидэнд бүтэлтэй амьтан бараг алга. Зарим нь хоол хийх гэж тэрнээсээ илүү төвөг удна. Гал тогооны төмпөн, шанага, бүх сав суулгыг холион бантан болгоно. Гурил, будаа, махтайгаа холилдож хачин загал саарал, эрээн мяраан болох энүүхэнд. Бохирдсон гараа өмдөндөө шударна. Давс, саахар, хутга, халбагаа ч олохгүй мөнхийн асуугаастай. Үсрээд ганц цаг хийх хоолыг бараг өдрийн ажил шахуу сунжруулна.
Ам нь томоо. Хүүхдүүддээ аав нь алж байна аа, аав нь янзтай гоё хоол хийж байна гээд л сүр сүр. Зарим материалыг нь бага хүүхдүүд өөр өрөөнд барьчихсан чааж явахад мэдэх ч үгүй. Дараа нь хоол хийсэн тэр хавийг нь цэвэрлэж авах гэж ёстой амьдын там. Та нар бүтэхгүй ээ..
Шагж гэлэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.