
ӨНДӨГ ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ
Өндөг нь дунджаар 13% нь уураг,73.6% ус, 13% нь тос, 0.60% нь нүүрс ус, 1% нь кальци, фосфор зэргээс бүрддэг. Мөн өндгөнд А,В,В12,D,E зэрэг 13 төрлийн витаминууд юугаар ч орлуулашгүй амин хүчлүүд эрдэс бодисууд байдаг.
Өндөгний уураг чанарын хувьд эхийн сүүний дараа ордог байна. Чанарын шаардлагыг бүрэн хангасан 1 өндгөнд агуулагдах илчлэгийн хэмжээ 100ккал бөгөөд тэжээллэг чанараараа 40гр үхрийн мах, 200гр сүүтэй тэнцэж насанд хүрсэн хүний 1 өдрийн уураг, эрдэс бодисын хэрэгцээний 4-5%, витамины хэрэгцээний 10-30% г хангадаг төгс чанартай бүтээгдэхүүн юм.
Иймээс өндөг нь сувиллын чанартай бүтээгдэхүүнд тооцогддог. Өндөгнөөс ангаахай гараад 5 хоног юу ч идэлгvй амьдарч чаддаг гэдгээс vзэхэд өндгөнд амьдралын хэрэгцээт бvх юм байж байдаг гэсэн vг юм.
Өндөгний хамгийн үнэт хэсэг нь шар уураг бөгөөд уураг,өөх тос, эрдэс бодисууудаас гадна А,С,D,E зэрэг витаминуудыг агуулсан байдаг. Харин цагаан уураг нь булчин, эд эсийг нөхөн төлжүүлж, биеийн эсэргүүцлийг сайжруулна.
Нэг өндгөнд агуулагдах холестерин /өөх тос/ нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй нь батлагдсан. Учир нь өндөгний шаранд агуулагддаг лецитин нь ходоодны хананд хуримтлагдах өөх тосыг үгүй хийдэг тул тэнцвэрийг хадгалагч болдог.Гэхдээ та 1ээс илүү олон өндөг идэх гэж байгаа бол зөвхөн өндөгний цагаан уургыг л идээрэй.
Өдөрт 1-ээс илүү бүтэн өндөг иддэг хүмүүс зүрхний шигдээс, таргалалт, чихрийн шижин өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй болдог байна.
Өнднийг 0-2 градуст 120 орчим хоног хадгалж болно. Харин хөргөгчинд 15-20 хоног хадгалж болно.
Бор цагаан өндөгний чанарын ялгаа гэж байхгүй. Энэ нь өндөглөгч тахианы өднөөс хамаардаг. Цагаан өд, залаатай тахиа цагаан өндөг, хар өд улаан залаатай тахианаас бор өндөг гардаг байна.
Мөн хальстай өндгийг чанах, хагалж шарахаасаа өмнө угааж хэрэглэж сурах хэрэгтэй. Учир биднийг айлгаад буй шувууны ханиадны вирус, элдэв нян бактери өндөгөн доторх зvйлээр биш хальсны гадаргуугаар дамждагийг санах.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.