Умард Солонгосын удирдлага "авд" мордож болзошгүй

Twitter Print
2013 оны 12-р сар 18-нд 17:38 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны үеэл дүү Ким Хан Сол Францад суралцдаг аж. Харин Умард Солонгосын Батлан хамгаалах төрийн хорооны орлогч Чан Сон Тэкийг цаазалсаны дараа Францын засгийн газар Ким Чен Уны үеэл дүүг гэнэт хүчлэн хамгаалалтад авсан тухай Ренхар агентлаг уламжилжээ. Умард Солонгосын удирдлага талийгаачтай ойр дотно байсан хүн бүрийг төрөл садных нь хамтаар авлан устгаж магадгүй байгаа учир Ким Хан Солыг хамгаалалтад авах ёстой гэж Францууд үзсэн бололтой. 

Талийгаач, Ким Хан Солын аав, одоогийн удирдагчдын нэг Ким Чен Намын дүүтэй дотно найзууд байсан аж. Ким Хан Солын аав одоо  Макаод амьдардаг байна. Энэ жил 19 настай Ким Хан Сол  энэ оны  есдүгээр сараас Францад амьдарч байгаа бөгөөд 2012 онд хэвлэлд ярилцлага өгөхдөө өөрийн үеэл ахыг дарангуйлагч гэж байжээ. Өмнөд Солонгосын сурвалжлагчид түүнээс ярилцлага авахаар суралцаж байсан оюутны Гавр хотхонд очоод олоогүй бөгөөд хэд хоногийн өмнө сураггүй алга болсоныг мэдсэн байна. Оюутнуудын дотуур байран дахь түүний нэр дээрх шуудангын хайрцаг зэрэг холбогдох бүх зүйлсийг хураасан байжээ. Ким Хан Сол одоогоор нууц байдалд орсон бөгөөд хичээл сургуулиа үргэлжлүүлж байгаа гэнэ. Түүнд цагдаагийн тусгай хамгаалалт гаргасан учраас олны нүднээс далд байгаа юм байна.

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.