Хушгатай Брауни хийх арга

Twitter Print
2021 оны 02-р сар 19-нд 15:32 цагт
Мэдээний зураг,

Амралтын өдрүүдэд гэр бүлээрээ идэхэд нэн тохиромжтой, Америк гаралтай амттан болох шоколадтай брауни хийх жорыг танилцуулж байна.

Орц:

хайлсан цөцгийн тос эсвэл маргарин

125 гр жижиг дөрвөлжин хэрчсэн цөцгийн тос

Нэг аяга бор элсэн чихэр /200гр/

125 гр жижиг дөрвөлжин хэрчсэн хар шоколад

Гурван ширхэг өндөг

50 гр дээд гурил

35 гр какаоны нунтаг

4/1 цайны халбага дрожж

150 гр хушга

Хийх арга:

1. Шарах шүүгээг 180 градус хүртэл урьдчилж халаана. Бялууны хэвийг маргаринаараа тослоод, ёроолд нь наалддаггүй хүнсний зориулалттай цаасыг дэвсэж өгнө.

2. Хайруулын тавганд цөцгийн тос, бор элсэн чихэр, хар шоколад гурваа хийгээд, бага гал дээр хайлтал нь хутгана.

3. Хайлсных нь дараа гал дээрээс авч байгаад өндгөө хийж , модон халбагаар задартал нь хутгана.

4. Бэлэн болсон шоколадны зуурмаг дээрээ гурил, какао, дрожж гурваа шигшэж хийгээд сайн хутгана. Дараа нь жижиглэсэн хушгаа хийж мөн хутгана.

5. Зуурмагаа бялууны хэвэндээ хийгээд урьдчилж халаасан шарах шүүгээндээ 35-40 минут жигнэнэ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.