НАТО Швед, Финляндад цэргээ байршуулвал ОХУ хариу арга хэмжээ авна гэв

Twitter Print
2022 оны 06-р сар 30-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НАТО Финлянд, Швед хоёр улсад цэргээ байршуулсан тохиолдолд ОХУ хариу арга хэмжээ авах болно хэмээн анхааруулсан байна.

Туркменистаны нийслэл Ашхабадад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин, "Украиныхтай адил ямар нэг газар нутгийн маргаан бидний зүгээс Финлянд, Шведэд байхгүй. Финлянд, Швед хоёр НАТО-д элсмээр байгаа бол элсэж болно. Энэ бол тэдний өөрсдийнх нь л шийдэх асуудал. Хүсвэл юунд ч элсэж болно. Гэхдээ дээрх хоёр улсад НАТО цэргээ, цэргийн дэд бүтцээ байршуулбал бид өөрсдийн зүгээс яг адил арга хэмжээ авч, манай газар нутагт аюул заналхийлж байна гэж үзэх болно." хэмээн ярьсан байна.

ОХУ Финлянд, Швед хоёр улсыг НАТО-д элсэх нь "цэргийн болон улс төрийн ноцтой үр дагавар" дагуулна хэмээн, ОХУ үүний хариуд Балтын тэнгисийн бүс нутгийнхаа хамгаалалтыг сайжруулах үүднээс тус бүс нутагт цөмийн зэвсэг байршуулах хүртэл арга хэмжээ авахад хүрнэ гэдгийг онцолж, дээрх хоёр улсыг Умард Атлантын цэргийн эвсэлд элсэхийг нь эсэргүүцэж буйгаа удаа дараа илэрхийлж байсан билээ.

Оросын эрх баригчид Финлянд, Швед хоёр улс НАТО-д элсэх нь бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж, нөхцөл байдлыг хүндрүүлнэ хэмээн үзэж байна.

Финлянд, Швед хоёр улсын хувьд ОХУ Украин руу довтолсонтой холбоотойгоор НАТО-гоос аюулгүй байдлын нэмэлт баталгаа хүсэж байгаа ба зарим нь Москва Украин дахь дайныг буруушааж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг дэмжсэн, украинчуудад тусламж дэмжлэг үзүүлсэн Европын зүүн болон хойд зүгийн улс орнуудын эсрэг арга хэмжээ авна хэмээн үзэж байгаа аж.

НАТО Финлянд болон Швед улсын хүсэлтийг хүлээн авахаас өмнөхөн ОХУ-ын Гадаад харилцааны яам Финляндын төрийн бус байгууллагууд, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг, Шведийн институт зэрэг байгууллагууд нь "Оросын нийгмийн тогтвортой байдлыг үгүй хийх зорилт тавин" ажиллаж байна хэмээн эдгээр байгууллагуудтай харилцаагаа тасалж буйгаа мэдэгдсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.