Cалют буудуулах нь эрсдэл дагуулдаг

Twitter Print
2013 оны 12-р сар 19-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Салют буудуулан, шөнийн тэнгэрт гэрэл цацрахыг үзэн баясах нь сонин сайхан ч гэлээ гар, хуруугаа тасдаж, нүд амаа гэмтээж, амь насаа алдсан тохиолдол жилээс жилд өссөөр. Ёолкноор баясах гэж байж бэртэж гэмтсэн харамсалтай явдлыг эргэн сануулж, салют буудуулахдаа ашиглах зөвлөгөө, анхаарах зүйлсийн талаар пиротехникч, тэсрэх дэлбэрэхийн мэргэжилтэн зөвлөж байна.

Өмнө нь юу болов?

1. Хэнтийн Бор-Өндөр Уурхайчдын шинэ жил. 2012.12.25. Иргэн Ц \28 настай\ салютанд оногдож нас барав.

2. Баянгол дүүрэг. 2011.12.30. Иргэн Э салют буудуулах гэж байгаад баруун гарын бугалга нь тасарч унасан.

3. Сонгинохйрхан 2012.12.31. Иргэн Ц-гийн мөн баруун гарын бугалга тасарсан.

Зөвхөн 2011-2012 онд шилжих баярын үеэр 10 хүн салютанд гэмтэж бэртэн, найман хүн мэс засал хийсэн байна. Галаар наадаад хохирсон хүмүүсийн дийлэнх нь 19-35 насны эрчүүд, тэдний дотор 12 настай охин ч бүртгэгджээ. Гар дээрээс салют авбал илүү их эрсдэлтэй, дээшээ буудаж байхдаа гэнэт дэлбэрэх аюултай.  

Салютыг яах вэ?

1.    Салютыг биечлэн буудахын оронд зурагтаар үзэх

2.    Цонхоороо харах, талбай дээр болох арга хэмжээг сонирхох

3.    Ялангуяа хүүхдийг огт ойртуулахгүй байх

4.    Буух эзэн, буцах мөртэй зөвшөөрөлтэй компаниас худалдаж авах

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.