Шинэ жилийн тухай сонин хачин

Twitter Print
2022 оны 12-р сар 30-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн бүхий л улс үндэстнээс хамгийн анх Авсрталид шинэ жилийг баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийдэг байж. Чухам үүнээс бусад орон санаа авч, шил шилээ даран тэмдэглэж эхэлсэн ч Азид хамгийн сүүлд дэлгэрсэн гэдэг.

Шинэ жилийн модыг эртний Германаас үүсэлтэй гэж vздэг. Учир нь эртний германчууд мөнх ногоон гацуурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байжээ. Бремений Адам хаан есөн жил тутамд хоёр метр өндөр гацуураар тахил өргөдөг байв. Энэ уламжлалыг хойчийн гүрэн, үндэстнүүд нь өвлөн авч, үргэлжлүүлж байжээ.

Орчин үеийн түүх нь харин XVI зуунаас эхэлдэг. Тэр vед буюу 1539 онд Германы Страсбургийн католик сүмүүд Зул сарын баяраар гацуур модыг тавьдаг болжээ. Энэ нь аажмаар өргөжиж, хүмүүс гэрийнхээ үүдэнд засдаг болж, 1957 оноос алим, самар, цэцгийн дэлбээ зэргээр гоёж эхэлсэн аж. Ингээд XVII зуунаас гацуур модоо гэртээ оруулж, хамгийн сайхан бүхнээр чимэх болсон юм байна.

Шинэ жилийн баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ.

Алдарт “Jingle Bells” дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, Шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна.

Оны сүүлийн өдөр улаан өнгөтэй дотуур өмд өмсвөл шинэ онд хайр дурлалтайгаа учирна гэдэгт Мексикчүүд итгэдэг.

Скандинавын хойгийн цас мөсний орнууд гацуур модыг даавуун эдлэлээр чимэглэдэг, хүүхдүүдэд оймсонд бэлэг хийж өлгөдөг уламжлал байжээ. Тэрхүү бэлгийг цас мөсний орноос цаа буга чарганд хөлөглөсөн өвгөн ирж өгдөг хэмээн хүүхдүүдэд итгүүлдэг байж. Энэхүү уламжлалыг Европын бусад улс хуулбарлан авсан түүхтэй.

Мексик, Испани, Кубад он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил түгээмэл. Усан үзэм шинэ оны 12 сарыг бэлгэдэх бөгөөд тухайн сарыг илтгэсэн үзэм чихэрлэг байвал тэр сар азтай, гашуун байвал азгүй байх нь гэдэгт хүмүүс итгэдэг.

ГУРАВДУГААР САРД ШИНЭ ЖИЛИЙГ ТЭМДЭГЛЭДЭГ БАЙЖЭЭ

Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр юм. Түүхэнд тэмдэглэснээр эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнө хүмүүс он солигдох үеийг баяр хөөртэй өнгөрөөдөг байжээ. Вавилончуудын шинэ оны баяр хаврын анхны өдөр буюу урин цагийн анхны шинэ сар гарсан өдөр тохиодог гэж үзэн тэмдэглэдэг байжээ.

Эртний Ромын цаг тооны бичигт жилийг арван сард хуваан гуравдугаар сарын 1-нийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байж. Харин МЭӨ 713 оноос хуанлинд нэг, хоёрдугаар сар нэмэгдсэн. Үүнээс 600 жилийн дараа шинэ оныг өнөөгийн тооллоор тоолж, нэгдүгээр сарын 1-нээс тэмдэглэх болсон байна.

САНТА КЛАУСЫН ҮҮССЭН ТҮҮХ

Шинэ жилийн хамгийн чухал зочин бол “Өвлийн өвгөн “ билээ. Монголчууд өвлийн өвгөн аав гэдэг. Харин нийтлэг нэр нь Санта Клаус.

Санта Клаус буюу өвлийн өвөөгийн домог IV зуунд Николас хэмээх хүү мэндэлснээр эхэлжээ. Николас Бизанти Анатоли өнөөгийн Турк улсын Лусиа мужид өсчээ. Тэрээр шинэ жилийн үдэш тосгоныхоо ядуу хүмүүст тусалж, цонхны завсар мөнгө хийж үлдээдэг байсан аж.

Социалист нийгмийн үед манай оронд Оросын “Дед мороз“ буюу өвлийн өвгөнгүйгээр шинэ жилийг төсөөлж чадахгүй байлаа. Гэтэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Санта Клаус”-гүйгээр шинэ жилийг угтахаа болив. Бие биедээ жаргал хүсч ерөөх үгс маань ч хүртэл, “Шинэ жилийн мэнд”, “С новым годом” гэдэг байснаа “Merry Christmas” хэмээн солигдов. Гэхдээ Монголд Санта Клаус, Дед морозоос гадна үндэсний шинжтэй өвлийн өвгөн аав бий болсон байсныг уламжлан хөгжүүлэх нь зүйтэй болов уу.

Д. Энхнаран

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.53.60) 2022-12-30 12:14
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах