
Mongolcom.mn мэдээллийн сайтын сэтгүүлч Доржзовдын Энхтүвшин зуурдаар таалал төгсч, хүнд гарз тохиолоо. Тэрбээр оюун билэг төгс, эрдэм чадалтай, их уншсан, аль ч сэдвээр гайхалтай бичиж чаддаг авьяаслаг, уншигчдын хүсэн хүлээдэг, хамт олондоо нэр хүндтэй, сэтгүүлзүйн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэрт сэтгүүлч байлаа.
Доржзовд овогтой Энхтүвшин нь 1967 оны 2-р сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 1985 онд Нийслэлийн 1-р дунд сургуулийг төгсч, 1985-88 онуудад цэргийн алба хаажээ.
Д.Энхтүвшин нь 1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцож, тэр цаг үеэс эхлэн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж, дуу хоолойгоо хүргэж эхэлсэн байдаг. Тэрээр өдөр тутмын “Ардчилал”, “Монголын мэдээ”, “Өглөөний сонин” зэрэг сонин, мэдээллийн mongolcom.mn сайт, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Монголын барилгын ассоциаци, улс төрийн “Шинэ нам”-ын Хэвлэлийн алба зэрэг газруудад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнаар тус тус ажиллаж байлаа.
Д.Энхтүвшин сэтгүүлзүйн шилдэг бичвэр, нийтлэл, ярилцлагуудаараа Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, сэтгүүлзүйн Ган үзэгтэн шагнал хүртэж байсан төдийгүй түүний сэтгүүлзүйн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, 2010 онд Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан билээ.
Д.Энхтүвшингийн өрөвч нинжин сэтгэл, ажилсаг хичээнгүй, үнэнч шударга зан чанар, эелдэг, найзархаг, хүсэл тэмүүлэлтэй, өөдрөг, тусч гэгээн дүр бидний сэтгэл, зүрхэнд мөнх орших болно.
Ум ма ни бад мэ хум.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Ch
(91.11.224.41) 2019-12-05 02:30Om manu budnu Hum
Хариулах
Зочин
(192.82.77.164) 2019-12-01 09:14Ум ма ни бад мэ хум.
Хариулах
Зочин
(63.141.58.39) 2019-11-30 21:53Хариулах
Ч.Базар
(202.9.40.172) 2019-11-29 20:39Ум сайн амгалан болтугай!
Хариулах
Нагац дүү
(202.21.112.226) 2019-11-29 17:08Ум сайн амгалан болтугай. Сайн төрлийг олох болтугай. Нямбай цэвэрч хүн байж билээ.
Хариулах
Зочин
(202.21.124.17) 2019-11-28 16:04Үгийн ураа гайхуулан ахин мэндлээрэй. Сэтгүүлчийн үзгээр бичсэн бүхэн тань үлдэнэ
Хариулах
Aagii
(43.242.242.42) 2019-11-28 15:04Um sain amaglan boltugai
Хариулах
Odbayar
(64.119.18.32) 2019-11-27 22:35Hamt ajillaj bailaa. Aviyastai setguulch baisan. Hairan ah mini :( UM SAIN AMGALAN BOLTUGAI
Хариулах
Болд
(59.153.87.12) 2019-11-27 20:21УМ МА НИ БАД МЭ ХУМ
Хариулах
Болд
(59.153.87.12) 2019-11-27 20:21УМ МА НИ БАД МЭ ХУМ
Хариулах
L.Otgonbat
(202.55.188.41) 2019-11-27 19:54Gunee emgenej baina. Tuvshin maani dulguunhon daruu hernee dotroo assan ikh ninj setgel, urlahui bichgiin ikh aviyas chadal bailaa. Um maane badme khum.
Хариулах
Мөнхтөр Цэрэндоо
(202.126.89.166) 2019-11-27 17:57Сайн төрлийг олох болтугай. Ум ма ни бад ми хум.
Хариулах
Зочин
(45.117.32.3) 2019-11-27 17:11Ум ма ни бад мэ хум
Хариулах
Зочин
(66.181.185.78) 2019-11-27 16:18Ямар харамсалтай юм бэ. Ум ма ни бад мэ хум.
Хариулах