Украинчууд "Чингэсийн аян дайны үе"-ийг дурсчээ

Twitter Print
2013 оны 12-р сар 19-нд 17:43 цагт
Мэдээний зураг,

Украины парламент болох дээд Радын депутат Леся Оробець Киев хотын төвд өрнөж байгаа үймээн самууныг нилээд өвөрмөц тайлбарласан байх юм. Тэрээр үймээн самууны үед Михайловскийн сүмд хоргодсон хүмүүсийн зургийг хараад : «Киев хотыг Бат хааны цэргүүд шуургалан дайрч байх үед хүмүүс хамгийн сүүлд сүмд хоргодож байсныг энэ зураг санууллаа» гэж жиргэжээ. Үүнээс өмнө «Удар» намаас Киев хотын зөвлөлд сонгогдсон депутат Алексей Давиденко: «Монгол-татарын эзлэн түрэмгийллийн үед хүмүүс амиа аварах ганц газар бол сүм хийдүүд болж байсан. Хүмүүс сүмд хоргодож, мэгдэн сандарч залбирч байсан хэдий ч  сүмтэй хамт хөрснөөс арчигдаж байсан юм» гэж бичсэн байв.

Украины депутатуудын энэ мэдэгдэлд харин "Монголчууд аан ч гэж дуугараагүй, дүлий дүмбэ өнгөрөөжээ" хэмээн Оросын нэгэн цахим хуудас сонирхуулсан байх юм. Гэхдээ эрт баларсан явдлыг өнөөгийн цаг үед эргэн сөхөхийн хэрэг юун гэж Монголчуудын ойлгож байгаа нь зөв гэж Украины Буриад гаралтай сэтгүүлч Дорже Батуу тайлбар бичсэн бөгөөд «Монголын анд нөхөд үүнд ердөө гомдохгүй, Монголчууд Чингис хааны аян дайныг бахархан магтаад байдаггүй, зөвхөн түүхийн бодит баримт гэж  ханддаг” хэмээн тэмдэглэжээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.