
Фолийн хүчил буюу В9 талаар
2008 оны судалгаанаас харахад тогтмол фолийн хүчил хэрэглэснээр зүрх, судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлж болохыг тогтоосон.
2012 оны судалгаагаар фолийн хүчлийн байнгын хэрэглээ нь цус харвах эрсдэлээс урьдчилан сэргийлэх болно гэдгийг баталсан байна.
Фолийн хүчлийн дутагдал нь эмэгтэйчүүдийн өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг (савны хавдар, уушги болон хоол боловсруулах эрхтний хавдар).
Үүнээс гадна В9 амин дэмийн дутагдал нь хавдрын эсрэг тэмцдэг дархлааны Т-эсийн үржлийг бууруулдаг болох нь 2013 онд хийсэн судалгаагаар батлагдсан.
Фолийн хүчил хэрэглэснээр төрөл бүрийн хавдар үүсэх эрсдэлийг багасгана
Жирэмслэх төлөвлөгөөтэй эмэгтэйчүүдийг үр тогтохоос хэдэн сарын өмнөөс фолийн хүчил ууж эхлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг. Ингэснээр бие организмыг фолатын зохих хэмжээгээр хангаж үрийн мэдрэлийн суваг тогтоход эерэгээр нөлөөлнө. Энэ сувгаас хүүхдийн нугас, тархины үндэс тавигддаг ажээ. Мэдрэлийн суваг үр тогтсоноос хойш хөгжих эхлэх бөгөөд жирэмсэний эхний 3 сард В9 амин дэмийн дутагдал илэрвэл мэдрэлийн сувгийн гажиг үүсэж болох бөгөөд ургийн цаашдын хөгжилд муугаар нөлөөлж болзошгүй.
Үүнд, оюун ухаан, биеийн хөгжил удаашрах, тархи өсөхгүй байх, нугасны гажиг зэрэг болно.
Статистик тооноос харахад жил болгон дэлхий дахинд ойролцоогоор 300,000 гаруй хүүхэд дээрх гажгуудтай төрдөг байна. В9 амин дэмийн дутагдал нь хүүхэд зулбах, хугацаанаас өмнө төрөх зэрэгт нөлөөлдөг ажээ. Жирэмслэхээс өмнө болон жирэмсний үед фолийн хүчил ууснаар мэдрэлийн сувгийн гажиг үүсэхээс 92%-иар урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байна.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.