УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон. Шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн  сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хуал өнөөдөр /2020.01.23/ болсон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдан, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийг хэлэлцжээ. Улмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хүчингийн хэрэгт холбогдуулан шалгаад хоёр жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хэргийг сануулахад, Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (202.179.25.39) 2019-11-13 10:38
      • 0
      • 0

      чухам л үгүй,үнэн мөнөө шударгаар гишүүнээсээ татгалзаад шалгуулчихъя нтр гээд сүгсэлзээд байсан,шүүхийг авилгадах гэж байгаад амжаагүй л бололтой,гэхдээ 2 хэрэг дээр ийм бага ял өгч байна гэхээр өнөө алдарт шүүгчид бас бага ч гүй юм атгаад л үлдсэн бололтой

      Хариулах