
"Киндер молочный ломтик"-т дүргүй хүүхэд байхгүй байх. Нэг мөсөн ийм томоороо амар.
Орц: Бисквитэнд(кекс),
1. 4 өндөг,
2. Ургамлын тос-100 мл,
3. Элсэн чихэр-80 гр,
4. Гурил-80 гр,
5. Сүү-20 мл,
6. Какао-2 том халбага,
7. Торт эсгэгч\baking powder\-5гр.
Суфленд:
1. 1 лааз молоко,
2. 20% зөөхий-200 мл
3. Сүү -80 гр,
4. Элсэн чихэр-50 гр,
5. Желатин-20 гр
Хийх арга: Өндөгөө цагаан шараар нь салгаад, цагааныгаа бүүр өтгөртөл нь миксердээд, шарыгаа элсэн чихэртэйгээ хольж 5-10 минут орчим элсэн чихэрээ уустал сайн хутгана. Гурил (шигшинэ), какао, у\тос, ... бисквитный бух орцоо нийлүүлж сайтар хутгаад, халаасан духованд 180-200С 25-30 минут болгоно. Миний лист 30х32 см.
Бисквитээ болох хооронд желатинаа нэлээн халуун 80 гр сүүндээ хийж уусгаад суфле хийх бүх орцууддаа сүүтэй желатинаа нийлүүлж хутгана ,\блендердэнэ\. Бисквитээ хөрөөд ирэхээр 2 хуваагаад ёроолд нь нэг бисквитээ дэвсээд дээрээс нь шингэн суфлегээ эвтэйхэн асгаж өгөөд 2 дахь бисквитээрээ хучна.
Хэрвээ 2 дахь бисквитээ дээрээс нь тавихаар шингэн суфле урсах гээд байвал хөргөгчинд 20-30 минут орчим суфлегээ биежүүлж байгаад тавиарай. Зурган дээр байгаа шиг бисквитийнхээ доод хэсгийг нь ил гаргаж тавина. 5,6 цаг хөргөгчинд эсвэл хүйтэн газар царцаагаад дуртай хэлбэрээрээ зүсээрэй.
Жич: тэр ванильный сахар хийхгүй байж болно, хийвэл 2 том халбага=20 гр
Эх сурвалж: mommydoko хуудас
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.