
Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байхдаа гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ-д гарсан байдаг.
Тэгвэл түүнийг АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаныхан баривчлан цагдан хорьж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард Монгол улсад авчрахаар болсон талаар эх сурвалж мэдээллээ. С.Төмөрбат нь Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаагийн хүү бөгөөд ээж нь Салхитын мөнгөний ордын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад их хэмжээний авлига дамжуулсан хэрэгт холбогдсон. Тэрбээр хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барсан.
Түүний үхлийн талаар “Амиа хорлосон, хүүгээ энэ хэрэгт холбоогүй хэмээн гэрээслэл үлдээсэн” гэдэг. Харин энэ талаар С.Төмөрбат “Манай ээж амиа хорлох сэтгэл зүйтэй хүн биш. Мөн хууль хяналтын байгууллагынхан хаана хорьж байгааг нууцалсан нь сэжиг төрүүлж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Булган
(64.119.19.191) 2019-11-29 16:47Баяр баярцогт Сайханбилэг Эд нарыг авчирч хориоч.
Хариулах
Irgen
(107.72.162.48) 2019-11-28 15:45C. Bayriigaa barij ireechee
Хариулах