Үений хөдөлгөөн хагас буюу бүрэн алдагддаг өвчнийг артроз гэж нэрлэдэг

Twitter Print
2023 оны 05-р сар 25-нд 10:32 цагт
Мэдээний зураг,

ҮЕНИЙ АРТРОЗ

Үений яс, булчин, мөгөөрс, шөрмөс, хальс, зөөлөн эд, мэдрэлийн ширхэгүүд, судас, лимфийн судас, үений уут, арьс бүгд гэмтэж анатомийн бүтэц нь эвдэрч, үений хөдөлгөөн хагас буюу бүрэн алдагддаг өвчнийг артроз гэж нэрлэдэг. Нэг үгээр хэлбэл үений бүтэц нь эвдэрч шохойждог өвчин гэж хэлж болно.

Яг ямар шалтгаанаар үүсдэг нь тодорхой бус ихэвчлэн 50-аас дээш насныханд голдуу тохиолддог боловч тамирчид үений ачааллаа хэтрүүлэхэд бас үүсдэг байна. Сүүлийн үед энэ өвчин залуужиж байгаа бөгөөд шинж тэмдгийн эмчилгээ, үрэвслийн эсрэг, өвдөлтийн эсрэг физик эмчилгээ хийдэг.

Үений артроз нь сүүлийн 30 жилд эрс ихсэж байгаа бөгөөд 21-р зууны тахал гэж зарим эрдэмтэд хэлж байгаа. Оросын алдарт эмч А.Залманов үений үрэвсэлтэй хүмүүсийн амьсгалын эрхтэн хямарч спирограмын шинжилгээ (амьсгалын багтаамж) хийхэд амьсгал гаргах нь 5л байх ёстой байтал ихэнх өвчтөнүүдэд 2,5л байдаг. Энэ нь организмын бүх эд эсүүд гипокси буюу хүчилтөрөгчийн архаг дутагдалтай байгааг харуулдаг. Ийм хүмүүсийг халуун усанд суулгаж уушигны ажиллагааг сайжруулж, цусан хангамжийг нь сэргээх шаардлагатай.

Мөн өвчтөнүүдийн бөөрний ажиллагаа нь алдагдсан байдаг тул, мочевин, шээсний хүчил, хоолны давс, аммиак, фосфорын нэгдлүүд нь гарах ёстой хэмжээгээрээ гарахгүй организмд хуримтлагдаж организмын бохирдол ихэссэн байдаг. Хоногийн шээсэнд эдгээр бодисыг үзэх ёстой. Үүнээс гадна кальцийг хоногийн шээсэнд үзнэ. Жишээ нь: кальци гарах ёстой хэмжээнээсээ их гарч байвал яс сийрэгждэг, харин бага гарч байвал өвчтэй үенүүдэд хуримтлагдаж яс ургаж эмчлэхэд төвөгтэй болдог. Тиймээс хоолны дэглэм болон бусад аргаар дээрхи бодисуудын тэнцвэрийг хадгалахыг хичээх ёстой гэсэн байдаг. Мөн бөөрний ажиллагааг сэргээх эмчилгээ давхар хийхгүй бол үе мөч засал авахгүй гэсэн байдаг.Тиймээс артрозтой үед бөөрний ажиллагааг сэргээхэд анхаарч ямар нэг архаг өвчтэй бол эмчилж, зундаа элсний сувилалд явах хэрэгтэй.

Үений эдүүдэд цусан хангамж муу байдаг ба үрэвсэлтэй үед эрс муудаж тэжээлийн бодисуудаа хангалттай авч чадахгүй тул булчин нь хатингарших хандлагатай байдаг.

Үений зөөлөн эд болон, шингэнд хүчилтөрөгч дутагдаж байдаг тул чөлөөт радикал байнга ихсэж үений эсүүдийг гэмтээж байдаг. Чөлөөт радикалууд нь глютатион болон антиоксидант бодисуудын нөөцийг шавхаж энэ бодисуудын дутагдалд хүргэдэг тул үений эд эс хамгаалалтгүй болж байнга гэмтэж байдаг. 

Эмчлэхэд хүхэрт нэгдлүүд болон антиоксидант бодисууд хэрэгтэй.

Хүхэрт нэгдлүүд нь исэлдэлтийн стрессийг багасгаж үрэвслийг намдааж, үений зөөлөн эдийг сэргээж, фибробласт эсийг олшруулж үений эсүүдийг шинээр үүсгэхэд оролцдог байна. Хүхэрт нэгдэл нь үений зөөлөн эд, мөгөөрс, шөрмөс, булчингийн эсүүдийг сэргээж дахин шинээр үүсэх явцыг түргэсгэдэг ба үрэвслийг зогсоож цаашид үений эсүүд эвдрэхийг нь багасгадаг байна.

Д-витамины дутагдал үений зөөлөн эд эвдрэхийг 4 дахин хурдасгадаг гэж эрдэмтэд баталсан байдаг.

С-вит чөлөөт радикалыг багасгаж, өвдөлдийг намжааж , шинээр колаген болон эрүүл эс үүсэх явцыг түргэсгэдэг тул хэрэгтэй.

К2-вит үений өвдөлтийг багасгаж, үений зөөлөн эд шохойжихоос хамгаалдаг.

Магни үений өвдөлт үрэвслийг багасгаж булчингийн хэт агшилтыг тавиулдаг ба үений эдэд микрокристал үүсэхээс хамгаалж үений үүдэл эс шинээр эс үүсгэхийг дэмждэг тул зайлшгүй хэрэгтэй.

Омега-3 үений үрэвслийг багасгадаг.

Rex Newnham олон жилийн өмнө хөрс болон хүнсэнд Бор дутагдахад үений эдийн гэмтэл түргэсдэг гэж баталсан байдаг, тиймээс бор хэрэгтэй.

MSM нь биохүхэр 30% агуулсан бэлдмэл бөгөөд үений зөөлөн эдийн үндсэн материал болохоос гадна үрэвслийг намдаадаг. Зарим судлаачид үений үрэвслийг 82% багасгадаг гэсэн байдаг. Цусанд хүхрийн хэмжээ бага болоход үе, булчин өвдөж эхэлдэг гэж эрдэмтэд үздэг. 2017 онд эрдэмтэд МSM нь ходоодны салстын үрэвслийг багасгадаг болохыг баталсан байна.

Эмчилгээ :

1.MSM ( Metylosulfonylometan) 1000мг-3 удаа

2.Гидролизат Коллаген 5гр-2 удаа ( цэвэр коллаген)

3.Хүхэрт глюкозамин 500мг-3 удаа

4.Хүхэрт хондроитин 600мг-2 удаа

5.С-вит 1000мг 5-6 удаа

6.Е-вит 600-800 оун -1 удаа ( токоферол токотриенолын холимог)

7.Д3-вит 10-20 мянга -1 удаа

8.К2МК7-вит 200-400 мкг 1 удаа (Е,Д,К2-энэ 3 тосонд уусдаг витаминыг хоол идэхийн өмнө уугаад хоолоо иднэ, хоолонд нь тос байх ёстой)

9.В3-вит(ниацинамид) 1000 мг-3 удаа ( юм идсэний дараа)

10.Бор 5мг-2 удаа

11.Магни 200 мг -3 удаа

12.В-вит комплекс 1ш өдөрт 2 удаа

13.Ус өдөрт хамгийн багадаа 1,5л ууна.

Эдгээр бэлдмэлүүдийг наад зах нь 6-12 сар тогтмол ууна.

Үений орчим цусан хангамж муутай байдаг тул үений эсүүдийн нөхөн төлжилт нь маш алгуур явагддаг.

Польшийн Томаш Вужниак гэдэг биохимич залуудаа тарган байсан тул турах гэж хүчний спортоор их хичээллэдэг байсан ба сүүлдээ үений артрозтой болж өвдөлт нь улам ихсэж эмч нар өвдөлт нь намдахгүй бол хиймэл үе хийж өгнө гэдэг болсон гэнэ. Хиймэл үе ямарч байсан хийлгэхгүй гэж зориг шулуудан дээрх бэлдмэлүүдийг уйгагүй уусны үр дүнд үений эд нь сэргэж хиймэл үе суулгах шаардлагагүй болсон байна. Тиймээс үений зөөлөн эдийг сэргээх найдлага байгааг ойлгоорой.

А. Залманов эмч аливаа үрэвслийн үед хялгасан судасны цусны эргэлт нь алдагдсан байдаг тул үүнийг сэргээхгүйгээр эмчлэх боломжгүй гэж хүмүүсийг халуун усанд (38-40*С) 30-40 минут суулгаж эмчилдэг байсан.

Артрозыг эмчилдэг эм гэж байхгүй тул үрэвслийн эмнүүд, гормоноор эмчилдэг боловч үений зөөлөн эд эвдрэхийг зогсоодоггүй тул үр дүн муутай байдаг.

Тиймээс артроз нь хүнийг хөдөлмөрийн чадваргүй болгодог өвчний нэг юм.

Артроз хүндрэхээр үений зөөлөн эд болон үений шингэн байхгүй болж шохойжилт үүсэж өвдөлт улам ихсэж, үеээ хиймэл үеэр солиулах мэс засал хийлгэхээс аргагүй болдог. Тиймээс бага дээр нь дээрхи бэлдмэлүүдийг идэвхитэй уувал үений эвдрэхийг зогсоож, үений эдийг сэргээх боломж байна. Үүний хажуугаар ясны шөл уувал ясны минералыг нөхнө гэдгээ мартаж болохгүй, мөн тахианы далавчаар шөл хийж уух ба толгой, шийр идвэл коллагенийг нөхөхөд хэрэгтэй.

БАДРАХЫН БАЯРСАЙХАН

КРАКОВ хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.