“The Hu” хамтлагийн хандивын тоглолтоор 53 сая төгрөг цугларчээ

Twitter Print
2020 оны 06-р сар 29-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

"The HU" хамтлаг Улсын онцгой комисст хандив өргөх "Гэрэг" тоглолтоо өчигдөр хийлээ. Хандивын  тоглолт “White Rock Center”-т болсон бөгөөд тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэсэн.

"The HU" хамтлаг "Шөөг шөөг", "Агаар нэгэн буй", "Гэрэг", "Хун ээжийн домог", "Учиртай гурав", "Ширэг ширэг", "Бие биелгээ", "Юу вэ, юу вэ, юу", "Чонон Сүлд", "Их Чингис Хаан", "Энэ Монгол билээ" зэрэг уран бүтээлүүдээ хүргэсэн.

"White Rock Center"-т тоглолтыг хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун хөтөлсөн ба тоглолт эхлэхээс өмнө хамтлагийнхантай халуун дотно яриа өрнүүлсэн юм. Хоёр цаг үргэлжилсэн тоглолтын үеэр 53 сая төгрөгийн хандив цугларсан бөгөөд хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлах юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.