Монголын үндэсний олимпийн хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Twitter Print
2020 оны 08-р сар 28-нд 14:04 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарыг сайжруулах нөхцөл боломж, цаашдын хамтын ажиллагааны санал санаачлагыг өрнүүлэх, хөгжлийн арга замыг оновчтой тодорхойлох зорилгоор Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй ажил хэргийн хуваарьт уулзалт зохион байгуулж байгаа юм.

Энэ ажлын эхлэл болгож өнөөдөр МҮОХ-ны удирдлагуудыг хүлээж авч уулзлаа. Уулзалтанд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. Уулзалтаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц салбарын үйл ажиллагаанд зөвлөмж дэмжлэг үзүүлэх, хөгжлийг тодорхойлох чиг үүрэг бүхий хороо байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгааг онцлоод энэхүү хорооны гишүүнээр МҮОХ-ноос төлөөлөл оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн төрийн байгууллага, төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавих, оролцох эрхгүй байдаг.

Тиймээс Монголын спортын салбарт тулгамдаад буй гол асуудлын нэг болох спорт холбоодын талцал хуваагдал, хоорондын зөрчил маргаантай байдлыг цэгцэлж, эв хүчээ нэгтгэхэд анхаарч ажиллахыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас хүссэн юм. Түүнчлэн цар тахлын улмаас Токио-2020 зуны олимпийн наадам цуцлагдсан ч эерэгээр харвал баг тамирчид маань бэлтгэл сургуулилтаа улам бүр чамбайруулах боломж гэдгийг онцлоод ирэх 2021 онд зохион байгуулагдах зуны олимпийн наадамд БТСУХ, МҮОХ хамтран баг тамирчидаа илүү хүчирхэгжүүлж, илүү чанартайгаар амжилт дүүрэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын зүгээс спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд гар нийлэн, санал нэгтэйгээр хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

А.Алт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.