Багваахай ямар ашиг тустай вэ, мөн юунд хэрэглэж болох вэ

Twitter Print
2021 оны 05-р сар 04-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Эмийн багваахай (Taraxacum officinalis) Одуванчик лекарственный

Эмийн багваахай нь олон наст Asteraceae овгийн ургамал юм. Түүний үржил нь их сонирхолтой цэцэг нь хагдарч гүйцмэгц олон тооны үр агуулсан бөмбөрцөг хэлбэрийн бие үүсгэн салхиар үрээ хийсгэж тохиромжтой орчинд унасан үр нь тэр дороо л соёолж шинэ газраа дасан ургаж удалгүй ахин үр гаргаж салхиар зөөгдөн өөр газар хүрдэг. Хүн бүр л багадаа багваахайн үрийг үлээж тоглодог байсан бизээ.

Тэгвэл багваахай ямар ашиг тустай вэ мөн юунд хэрэглэж болох вэ?

Багваахайг хүн төрөлхтөн эртнээс хоол хүнсэнд болон эмчилгээний зорилгоор хэрэглэж иржээ. Эртний Грек, Ром, Хятад-д багваахайн цэцгийг хоолонд хэрэглэдэг байв. Одоо ч гэсэн Герман, Франц зэрэг орнуудад эмийн багваахайг хүнсний ногоонд тооцож үздэг байна.

Мөн багваахайн үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний ургамлын төрөлд ордог. Тиймээс уламжлалт анагаах ухаанд тамиржуулах ургамал ч гэж нэрлэдэг байна. Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ.

Мөн анагаах ухааны салбарт багваахайн үндсийг хоолны дуршил нэмэгдүүлэх, өтгөн хатах, элэг цөсний үрэвсэл, чихрийн шижингийн эмчилгээ, цөсний ялгаралтыг нэмэгдүүлэх зэрэгт хэрэглэдэг бол ардын уламжлалт анагаах ухаанд багваахайн навчийг хавар эрт амин дэмээр баялаг үед нь авч амин дэмийн дутагдалд орсон хүнд нөхөн сэргээх эмчилгээнд хэрэглэхээс гадна элэгний олон төрлийн өвчинд хэрэглэдэг.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.