Нууцаа хадгалсаар буй дэлхийн гайхамшиг: Улаан Хатан хаан

Twitter Print
2020 оны 06-р сар 24-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

1994 онд археологич Арнольдо Гонсалес Круз болон түүний баг Өмнөд Мексикт буй, 13-р зууны Паленкийн балгасын сүм дэх оршуулгын бунханыг илрүүлсэн байв. 

Бунхан тасалгаатай байх бөгөөд бүтнээрээ байсан булшийг олжээ. Голын бунханы урд талд хөвгүүний араг яс, нөгөөд нь гучин настай эмэгтэй хүний ​​араг яс хэвээр байсан аж. Тэд шивэгчид байсан нь илт бөгөөд дагалдуулан золиосолсон хэмээн үздэг. Бунханы доторх араг яс нь улаан тоосоор хучигдсан байх бөгөөд тэр нь "Улаан Хатан хаан" гэж нэрлэгддэг байсан хэмээжээ.

Түүнчлэн Круз болон түүний багийнхан хаш чулуу, сувдаар хийсэн эд өлгийн зүйлсийг олжээ.

Гавлын эргэн тойронд хаш эрдэнийн гоёл нь нүүрний баг байж болох аж. Энэ эмэгтэй нас барахдаа 60 орчим настай байсан хэмээн судалгааны дүн гарсан ч түүний буй тасалгаа агуу Пакалын булшны дэргэд оршдог тул тэрээр машид чухал хүн гэдэг нь илт юм.

Паленкийн Улаан Хатан хааны нэрийг тогтоохыг оролдсон ч одоогоор нууцаа нээгээгүй байсаар байна.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.