"Boeing" компани "Cathay Pacific Airways"-тэй 7.5 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа

Twitter Print
2013 оны 12-р сар 23-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

“Boeing” компани “Cathay Pacific Airways”-д “777X” загварын хөлөг нийлүүлэх 7.5 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа. Энэ нь тус компанийн хувьд холын зайн агаарын тээврийн салбар дахь үйлчлүүлэгчдийнхээ хүрээг тэлж буй ажил бөгөөд энэ удаагийн захиалга нь “777Х” хөлөгт маш их итгэл хүлээлгэж байгаа явдал гэж шинжээчид онцолж байна.

Олон улсын нислэгийн үйлчилгээгээр Азид тэргүүлэгч “Cathay Pacific Airways” компани “777Х”-ийн загваруудаас 21 том загвар худалдан авч, Европ, Хойд Америк руу үйлдэх нислэгтээ ашиглах юм байна. Бүтээгдэхүүний хүргэлтийг 2021-2024 онд хийж дуусгахаар гэрээнд тусгажээ. “Cathay Pacific Airways”-тэй уг борлуулалтын гэрээг байгуулснаар “Boeing” компанийн “777Х” загвар борлуулалт хийхээр байгуулсан гэрээний үнийн дүнгээс нийт 100 тэрбум ам.долларыг хол давах юм байна. “Boeing” нь есдүгээр сараас хойш Германы “Deutsche Lufthansa”, “Etihad Airways”, “Qatar Airways” зэрэг компаниудад энэ төрлийн хөлгийг нийлүүлэх гэрээг мөн байгуулжээ.

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.