Ц.Хулангийн хүү У.Равдан: Ээжийг минь гадны тагнуулын албанаас 800,000 доллар авсан гэх үндэслэлгүй хэрэгт буруутгасан

Twitter Print
2023 оны 07-р сар 25-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл дамжуулсан хэрэгт гэмт буруутайд тооцсон шийдвэрийг гаргаад байгаа билээ.

Яг одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа бөгөөд Ц.Хуланд ял оногдуулах шийдвэрийг удахгүй танилцуулах юм.

Тэгвэл шүүхийн шийдвэртэй холбоотойгоор түүний хүү У.Равдан байр сууриа илэрхийллээ. Тэрээр гадаадад гэр бүлийн хамт амьдардаг бөгөөд түүнийг ч мөн Монголын хууль хяналтын байгууллагаас байцааж шалгаж байгааг мэдэгдлээ.

Ц.Хулангийн хүү У.Равдан: Би яруу найрагч Хулангийн хүү Равдан байна. Ээжид холбогдох хэрэг гэгчийн шүүх хурлыг дуустал тэвчээртэйгээр, цагаадна гэсэн итгэлтэйгээр хүлээлээ.

Гэвч шүүх, хууль хяналтынхан нийлээд ээжийг минь гэм буруутай хэмээн үзлээ.

Үүнтэй холбоотой хэдэн зүйлийг товчхон хэлмээр байна.

1. Ээжийг маань дарамталж эрхшээлдээ байлгахын тулд 6 сарын өмнө надад АТГ-т хэрэг нээсэн. Миний ойр дотны найз нөхдийг дуудаж, намайг хэрэгт хийх зорилгоор олон талаар байцаасан. Хэрвээ би Монгол руу буцвал намайг ч мөн шоронд хийнэ. Би очоод нөхцөл байдал улам дордох учир эндээс очиж чадахгүй байна.

Өртөг өндөр газар эхнэр хүүхдүүдээ орхиод, ээжийгээ ч улам хүнд байдалд оруулахыг хүсэхгүй байна. Ингэж гэр бүлээр нь дарамтлан хэлмэгдүүлдэг юм байна.

Мөн өмгөөлөгч Оюунбаатар гуай энэ хэрэг гээд байгаа зүйлээс чинь болж ардчилсан гэх Монгол Улсад анх удаа өмгөөлөгчийг мөрдөн мөшгиж, гүйцэтгэх ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчиж байгааг мэдэх үү гэсэн байсан.

2. Ээжийг гадны Тагнуулын албанаас 800,000 доллар авсан гэх ор үндэслэлгүй зүйл зохиож сошиалаар мэдээ их явуулж байна. Хэрвээ үнэхээр мөнгө авсан бол үр хүүхэд нь эх орон, хайртай дотны бүхнээ орхиод хүний газар ажиллаж амьдрах байсан уу. Мөн ээж минь хоригдохоосоо өмнө зээл тавин барин жижиг канад байшин бариулж түрээсийн орлого олохоор хөдөлмөрлөж явсан. 100 айлынхан мэдэх нь мэднэ дээ. Ийм хүн $800,000 болон тэр яриад байгаа их хэмжээний мөнгө авсан байж таарах уу?

3. Яруу найрагч Цоодолын Хулан төрийн нууцад хамаарах ямар мэдээлэлтэй ойрхон байсан юм бэ. Ямар нууцыг хэнд өгөөд хэнийг яаж хохироосон юм бэ.Түүний өмгөөлөгч Оюунбаатар гуай мөн адил Хулангийн хувьд ямар ч төрийн нууцтай танилцаагүй, хэнд ч дамжуулагүй гэж хэлсэн байсан.

Ээж минь зүгээр л яруу найрагч, сэтгүүлч, нийтлэлч, үзэл бодлоо чөлөөтэй хэнээс ч айдаггүй илэрхийлдэг хүн. Нууц гэдэг нэрийн доор хэн нэгэн бүлэг этгээдийн эрх ашгийг хамгаалахын тулд зохион байгуулалттай хэлмэгдүүлээд байна.

Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө гэдэг үг байдаг. Ээж минь нийтийн төлөө үгээ чөлөөтэй илэрхийлж явдгийн төлөө ялтан болж байна. Олон нийт минь нэгнийхээ төлөө нэгдэн нийлэх цаг болжээ. Энэ бүхэнтэй бид эцсээ хүртэл бүх аргаар тэмцэнэ.

Ээжтэй минь таарах төрийн албан хаагч бүхэн хүнлэг энэрэнгүй байгаарай.

Өмгөөлж хамгаалах хүүтэй,

Түмэн олондоо нэртэй хүн шүү" гэв.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.160.79) 2023-07-26 17:05
      • 0
      • 0

      Юм харж уншаад бгаму

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.117) 2023-07-26 15:10
      • 0
      • 0

      Шүүх шударга,зөв шүүгээсэй

      Хариулах

    • С.Баяр

      (66.181.161.62) 2023-07-25 22:47
      • 0
      • 0

      Тогтолцоог өөрчилье 2024 онд Тогтолцоог өөрчлөхгүй бол Дараагийн хохирогч хэн ч байж болно

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.125) 2023-07-25 22:11
      • 0
      • 0

      Энэ шүүх хууль хүчнийхэн гэдэг чинь шудрага байж чадах уу? Эд нар шиг бузрууд хаана байна. 80 настай эмгэнийг хүргэн хүүхэнтэй нь хөхнөөсөө гараагүй нялх хүүхдийн голыг нь харлуулаад ялалаад сууж байгаа ш дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.82) 2023-07-25 20:26
      • 0
      • 0

      Мөнгө авсан бол бичлэг зураг баймаар

      Хариулах

    • иргэн

      (202.126.89.108) 2023-07-25 20:12
      • 0
      • 0

      Шүүх цагдаа үнэн шудрага,зөв л байгаасай

      Хариулах

    • Чөтгөр

      (122.201.21.98) 2023-07-25 17:35
      • 0
      • 0

      Гэмтэй болоод л чи өнөөдөр эхдээ ч хань болж чадахгүй харийн оронд бүгэж бгаа чинь харагдлаа. Шуналаасаа болж бгааг ойлгооч. Ээж хүн 1 л олдоно. Амиа бодож зугтаж араар ирж хөөцөлдөж эхийгээ ялаас аврах хэрэгтэй дээ залуу минь

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.213) 2023-07-25 20:05
      • 0
      • 0

      Чөтгөр мөн байна чи тээ

      Хариулах

    • sas

      (202.21.107.45) 2023-07-25 15:16
      • 0
      • 0

      mungiig ni Jonkhuu avsan gesen damjuulsan ni Hulan

      Хариулах

    • Zochin

      (202.55.191.132) 2023-07-25 14:54
      • 0
      • 0

      Ene yamar ch notlood baih zuil yriagui bna oo. Zugeer l teneg hun mallaj bga aytai l yum yriad bh yum. Herev tiim bol bitgii shaagaad bai.

      Хариулах

    • Google

      (176.128.123.88) 2023-07-25 13:47
      • 0
      • 0

      Nobshiin tor shuu.

      Хариулах